antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2011 Comments are off

Дархлагдсан даргын даварсан үйлдлүүд буюу мах магнаг болж манай иргэд өлдөв

нийтлэсэн Admin

Замын-Үүдийн хилээр жавар үлээж эхлээд даруй гурван сар лав болжээ салбарын сайд дарга нар аа. Монгол Улсын нийт бараа эргэлтийн 70 гаруй хувь нь энэ хилээр нэвтэрдэг гэвэл сүүлийн гурав, дөрвөн сарын турш хяналт шалгалт, ариутгал, халдваргүйжүүлэлт, бүртгэл мэдээлэл, лабораторийн шин­жил­гээгүй хүнс, бусад төр­лийн бараа гаалийн хяналт­гүй манай улс руу нэвтэрч,  үн­дэс­ний аюулгүй байдалд ха­ранга дэлдэж эхэллээ.

Учир нь Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын ал­баны дарга Ш.Оюунцэцэг гэх эрхэм хатагтай энэхүү хилийн манааны тэргүүн эгнээнд “Бузрыг бүү оруул, Буяныг бүү гарга” гэх эх орныхоо хи­лийн аюулгүй байдлын өндөр улаан туганд тангараг өргөсөн нэгэн юм. Тэрбээр өргөсөн тан­гарагаасаа няцаж эх орон ард түмнийхээ өмнө хариуцлага алдсанаас ийнхүү идэр есийн жавар Замын-Үүдийн хилийн боомтоор нэвт үлээж эхэллээ.

МХЕГ-аас хилийн мэр­гэж­лийн хяналтын үйл ажил­лагааг системээр нь шал­гажээ. Шалгалтад Буянт-Ухаа, Замын-Үүд, Сүх­баа­тар боом­туудын хилийн мэргэж­лийн хяналтын үйл ажиллагаа, хи­лээр нэвтрүүлж буй бодис, бараа бүтээгдэхүүн, зорчигч тээв­рийн хэрэгсэлд тавьж буй мэргэжлийн хяналт, импор­тын мэдэгдэл, экспорт, импор­тын гэрчилгээ олголт, сан­хүү­гийн үйл ажиллагаа, тээв­рийн хэрэгслийн ариутгал, халдваргүйжүүлэлт, до­тоод ажил, амьтан ургамал, тэдгээ­рийн гаралтай түүхий эд, бүтээг­дэхүүнийг улсын хилээр нэвт­рүүлэх үеийн хорио цээрийн хяналт зэргийг шалгажээ. Харамсалтай нь энэхүү шалгал­тад хилийн мэргэжлийн хянал­тыг системийн хэмжээнд нь ХАНГАЛТГҮЙ хэмээн үнэлжээ. Арга ч үгүй биз ээ.

Загасны мах заагтай гэдэг дээ. Замын-Үүд гэх хөшигний цаана, наана бос­сон шороо тоосны үзүүрт “нэг юм” байж л таарна. Гэтэл шал­галтын явцад илэрсэн зөрчлүүдийг сөхвөл нэг биш нэлээд зузаан боть зөрчил дутагдлууд байх аж. Түүвэрлэж, сийрүүлээд хүргэе.

 

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХИМИЙН БОДИС, БАРИЛГЫН МАТЕРИАЛТАЙ ХОЛЬЖ ТЭЭВЭРЛЭЖ БАЙНА

-Замын-Үүд    ХМХА нь  ажлаас халагдсан улсын бай­цаагч­дын үнэмлэх, тэмдэг, дүрэмт хув­цасны тооцоог цаг тухайд нь хий­гээгүй. Бай­цаагч Ю.Батаа 384700, Б.Баяр­маа 71100, С.Эр­дэ­нэ-Очир 160 мянган  төг­рө­г­ийн хув­цас­ны тоо­цоог хийл­­гүй өөр бай­гуул­лага руу шилж­жээ.

-Мөн энэ оны зургадугаар сарын 1-нээс мөн сарын 12-ныг хүртэлх хугацаанд гэр­чил­г­ээг хоёр хувь бичиж, 192 ширхэг гэрчилгээг 480 мян­ган төгрөгөөр, мөн 279 шир­хэг гэрчилгээг 930 мянган төг­рөгөөр буюу нэг гэрчилгээг 3330 төгрөгөөр тооцон олгож 3.300.000 төгрөгийн үнийн зөрүү гаргажээ.

-2010 оны няравын тайлан­гаар 12.075.000 төгрө­гийн шата­хуу­ныг орлогод авч зарлагадсан боловч жилийн эцсийн тайланд 7.587.356 төгрөг зарцуулснаар тусгажээ.

-Мөн оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 1.874.000 төгрө­гийн зардлын төсвийг дарга баталж гарын үсэг зурж батал­гаажуулаагүй, баримт дутуу, шагналд олгосон 660 мян­ган төгрөгийн баримтад шаг­нал авсан хүмүүсийн гарын үсэг байх­гүй, олгосон эсэх нь тодор­хойгүй.

-Мөн оны дөрөвдүгээр сард авто­машинд сэлбэг хэрэгсэл ху­далдан авах, компьютерийн сэл­бэг хэрэгсэл худалдан ава­хад 450-иад мянган төгрөг зар­цуул­сан гэх боловч баримт байх­гүй.

-Хилээр нэвтрүүлэх амьтан, урга­мал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээг­дэхүүнд олгох импорт, экспортын гэр­чил­гээ­ний нэг бүрийн үнийн орлогын зөрүү үүссэн. Холбогдох дан­санд гэрчил­гээний төлбө­рийг байршуулаагүй.

-Терминалуудыг бараа бү­тээг­дэхүүний нэр төрлөөр ан­ги­лаагүйгээс хүнсний бүтээг­дэ­хүүнийг химийн бодис, барил­гын материалтай хольж тээ­­вэр­лэдэг зэрэг дотоод аж­лын зөрчил дутагдал байгааг илрүүлжээ.

Экспорт, импортын бараа бүтээгдэ­хүүнд олгож буй зөвшөөрөл дүгнэлтээс ар­хи­вын 150 гаруй ботиос зарим нэгийг нь шалгахад дараах зөрчил илэр­чээ.

2010 оны аравдугаар сард би­чигдсэн “Мах импекс” компанийн Иран улс руу нисэхийн боомтоор гаргасан 56810 кг хонины   махны  экс­портын гэрчилгээний ду­гаар, “Энх констракшн” ком­панийн Вьетнам улс руу Замын-Үүд боомт руу чингэл­гээр ачуулсан 280 мянган кг ямааны махны 10 ширхэг экспортын гэрчилгээний дугаар давхацсан, “Монгол мах экспо” үйлдвэрийн Иран улс руу нисэхийн боомтоор гаргасан 40 мянган кг хонины мах, “Энх констракшн” компанийн Вьетнам улс руу Замын-Үүд боомт руу чингэлгээр ачуулсан 280 мянган кг ямааны махны экспортын гэрчилгээний дугаар давхацсан, “Смарт хол­динг”, “Залаат яргуй”, “Гал төр”, “Дорнын их салхи”, “Мон­теар­­жен”, “Шинэкентавр” ком­па­ниудын Вьетнам, Иран зэрэг  улс руу Замын-Үүд боом­тоор чингэлгээр ачуулсан мах­ны экспортын гэрчилгээний маш олон дугаар давхацжээ.

Үүнээс үзвэл энэ газар нь монгол махны экспортод хяналт тавьдаггүйн дээр 40 гаруй сая толгой малтай гэх манай улсын хүнсний аюулгүй байдлын хаалганы хонхыг дуугаргаж байна. Махны эх оронд иргэд нь өлдөж өлсөхгүйн тулд кг-ыг нь 4000 гаруй төгрөгөөр махаа үнэлж иддэг нь яасан их эмгэнэл вэ. Замын-Үүдийн боомтоор гадагшаа урсах манай махны талаарх ганц нэгхэн баримт сөхвөл гол харлаж, сэтгэл гонсойм дүн ийм байгааг харж болохоор байна.

ХЯНАЛТГҮЙ ХИЛИЙН ХЯНАЛТГҮЙ ДАРГА НЬ ХЭН БЭ

Энэ асуултын хариуг МХЕГ-ын дарга Р.Содхүүгээс асуу­вал илүү танина биз ээ. Учир нь дээрх зөрчлүүдээс үүдэж энэ оны наймдугаар сарын 2-ны өдөр Сахилгын шийтгэл ногдуулах тухай арга хэмжээг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Ш.Оюунцэцэгт хаяглажээ.

Ту­шаалд наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гурван сарын хугацаатай албан ту­шаалын цалингийн хэмжээг 10 хувиар бууруулсан ч толгойг нь илээд өнгөрөх дайны л шийтгэл байсныг салбарынхан цайны хачир болгон ярьдаг юм билээ. Ярихаас ч өөр аргагүй аж.

Газрын даргынхаа тушаал шийтгэлийг нүдээ аниад өнгөрүүлсэн түүнд буруугаа хүлээж, буртаг хирээ угаах хугацаа өгсөн ч дахин үл тоомсорлосон тул энэ оны есдүгээр сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай ээлжит тушаалаа үзэглэжээ.

Тушаалд Ш.Оюунцэцэгийг үүрэгт ажлаас нь аравдугаар сарын 03-ны өдрөөс эхлэн чөлөөлсөн ч мөн л зарлигийн заалтууд өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Эрхэм хатагтай үүрэгт ажлаа өгөх нь бүү хэл өрөөний түлхүүр, төрийн тамга тэмдгийг хувийн эд зүйл шигээ өвөр зуураа хадгалчихаад ажлыг нь авч байгаа хүнд өгөхгүй байгаа мэдээлэл байна.

Хувийн эрх ашиг, сонирхолоосоо үүдэж төрийн ажлыг хоёр сар гаруйн хугацаанд завхаруулж бай­гаа энэ эрхэм хатагтайтай хариуцлага тоо­цох эрх мэдэлтэн байна уу.  Ш.Оюунцэцэг нь эдийн засагч мэргэжилтэй, хуучнаар Улаанбаатар хотын Худалдааны трестээс ажлын гараагаа эхэлж байжээ.

Тэрбээр өдгөө  30 гаруй  жил улсад ажиллаж байгаа гэнэ. Магадгүй тэтгэвэрт гарахдаа тэтгэмж авах гэсэн шунаг сэдлээр хариуцлагагүй даргын сэнтийдээ хоргодоод байгаа байх гэсэн хардлагыг салбарынхандаа төрүүлдэг юм билээ.

Мэргэжлийн хяналтын бай­гууллагад  Ш.Оюунцэцэг анх Санхүүгийн хяналт шалгалтын байцаагчаар ажиллаж байснаас үзэхэд ёстой л даамлаас нь даргын сэнтийд хүрэх бүх шатаар алхжээ.

Нэгэнт салбараа ийм сайн мэддэг түүнд төрийн ажлыг өмчлөх том толгой, зүрх зориг хэдийнэ бат суужээ. Р.Содхүү дарга Ш.Оюунцэцэгийн ажлыг Д.Мөнхжаргал гэх хүнд шил­жүүлжээ. Д.Мөнхжаргал нь хө­рөн­гийн биржийн дэд даргаар арав гаруй жил ажилласан нэ­гэн гэнэ.

 

М.Мөнхтугалаг

Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car