antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2011 Comments are off

Анодын хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

нийтлэсэн Admin

Хуурамч хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчдийг хохироосон “Анод” банкны захирлуудад холбогдох хэргийг  нийслэлийн Прокурорын газраас нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Учир нь банкнаас зээлдэгчдийн зээлийн нөхцөл, барьцаа хөрөнгийн хэмжээ ямар байсныг  шалгах шаардлагатай гэж үзжээ.  Анодын гэх тодотголтой энэхүү хэрэгт  Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын албан тушаалтнууд яллагдагчаар татагдаад  байгаа.  Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4  иргэдэд хувьдаа  борлуулж мөнгө залилан авч хувьдаа ашигласан,  150.3  буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн  гэх үндэслэлээр буруутгаж байгаа. 125 хавтас бүхий уг хэрэгт Мөнхбаатар, С.Хишигжаргал, Нямтайван нарын  гурван прокурор хяналт тавьж байгаа юм.

С.Отгон

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car