Жүжигчин Батаа Шведэд барилга дээр ажиллах явцдаа хөнгөн гэмтэл авч захирал Швед бүсгүйгээр гэрт нь сувилуулах аз тохионо. Ганцаардсан бүсгүйтэй нэгэн оройг хөгжилтэй өнгөрүүлснээр захирал бүсгүй түүнд дурлана. Энэ бол “Цэлмэг тэнгэр” уран сайхны киноны нэг хэсэг. Цайлган цагаан сэтгэлтэй, алиа хошин зантай энгийн нэгэн монгол залууд захирал бүсгүй яагаад дурлах болов? Энэ хоёрын дурлал хэрхэн өрнөж, хэрхэн төгсөхийг та бүхэн “Цэлмэг тэнгэр” киноноос хүлээн авч үзээрэй.
Киноны гол дүрүүдэд залуу жүжигчин Б.Гэрэлчулуун, О.Тэмүүжин, В.Гэрэлцэцэг, Соёлын тэргүүний ажилтан Д.Бямбацогт, Д.Баттөмөр, Г.Алтаншагай нар тогложээ. Швед улсад зураг авалтаа хийсэн “Цэлмэг тэнгэр” уран сайхны кино нь “Жи энд Жи” энтертайнмэнт болон “Логик фильм” студын хамтын бүтээл аж. Сонирхуулахад, тус киног гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын амьдралыг элдэв хачир чимэггүйгээр бодитоор харуулж чадсанаараа онцлог аж.
М.Урин
Холбоотой мэдээ
Comments are closed.