Увс аймгийн харьяат аймгийн арслан Н.Ганзориг өнгөрсөн сарын 21 -ний өдөр Баянзүрх дүүргийн нэгэн зочид буудалд хүчингийн хэрэг үйлджээ. Тэрээр тус буудалд нэгэн танил эмэгтэйгээ авчиран ёс бусаар хүчирхийлсэн байна. Эмэгтэйн биеийн байдал одоогоор муу байгаа бөгөөд ар гэрийнхэн нь гомдол гаргасны дагуу Н.Ганзоригийг цагдан хорих төвд хориод байгаа аж. Харин холбогдох байгууллагын мэдээлсэнээр Н.Ганзоригийн нутгийн нэр бүхий хүмүүс түүнийг суллуулахаар цагдаагийн байгууллагад багагүй дарамт шахалт үзүүлээд байгаа гэнэ.
Н.Хувьзаяа
Холбоотой мэдээ
Comments are closed.