antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 15, 2013 Comments are off

Мүүний шашны 200 хүн амиа хорлохгүй

нийтлэсэн Admin

moon    Солонгосын мүүний шашны дагалдагчид энэ сарын 22-нд бөөнөөрөө амиа хорлохоор бэлтгэж байгаа ажээ. Учир нь өнгөрсөн оны энэ өдөр уг шашныг үндэслэгч Сан Мён Мүүн нас барсан. Тиймээс түүнийг дагагчид “Сан Мён Мүүний араас диваажинд очихоор “рашаан” гэсэн нэртэй цианитын хүчлийг уух гэж байна” гэсэн мэдээлэл гараад буй. Харин энэ талаар  тус байгууллагаас тодруулахад “огт тийм зүйл байхгүй.  Харин манайхыг буруугаар ойлгодог хэсэг бүлэг хүмүүсийн явуургүй арга. Сун Мён Мүүн өнгөрсөн оны 9-р сард таалал төгссөн. Энэ бол ташаа мэдээлэл” хэмээн эх сурвалж мэдээллэсэн байна.

Мөн эх сурвалжийн мэдээлснээр тус байгууллага хувь хүний хөгжил, тогтвортой гэр бүл, нийгмийн сайн сайхны төлөө 170 гаруй ажлыг санаачлан зохион байгуулдаг юм байна. Тодруулбал  гарцан дээр цэнхэр хантааз өмсөн зам гарахад тусалдаг болохыг тус газраас санаачлан ажил хэрэг болгосон, Монголын бүх шашны төлөөллийг багтаан зул өргөх ёслолыг анх зохион байгуулсан, гандан өгсөх замд тарьсан моднуудыг мөн л тус байгууллага тарьсан юм байна. Түүнчлэн жил бүрийн наадмаар “Цэвэр цэмцгэр Монгол наадам” арга хэмжээг зохион байгуулдгаас гадна өрх толгойлсон эх, хараа хяналтгүй хүүхдэд анхаарал хандуулан ажилладаг аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car