antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2013 Comments are off

Гэмтлийн эмнэлгийн гадаа ирчихээд орж чадалгүй амиа алдах вий

нийтлэсэн Admin

17135Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн гадна гэмтсэн өвчтөн ирчихээд орж ч ча­далгүй алтан амиа алдах эрсдэл үүсээд байна.

Үүдийг нь хаах шахам барьсан том, жижиг барилгууд энэхүү эрсдэлтэй байдлыг бий болгож байгаа тухай тус эмнэлгийн эмч нар өнгөрсөн баасан гарагт ГССҮТ-д болсон сайдын зөвлөлийн нээлттэй хурлын үеэр хөндлөө.

Тодруулбал, ГССҮТ-ийн ха­шаатай тулгаад орон сууц­­ны хорооллууд барь­чих­сан. Оршин суугчид ажил­чид үйлчлүүлэгчдийн машины зогсоолд хувийн авто машинаа байр­луулс­наас эмнэлгийн түргэн тус­ламжийн машины нэвт­рэх замыг хаадаг байна.

Тиймээс тус эмнэлгийн эргэн тойрон дахь газ­рыг чөлөөлөх, улмаар өвч­төнүү­дэд салхилах, агаар амьс­галах газар бүрдүүлэх шаард­лагатай байгааг эм­нэлгийнхэн салбарын удирд­лагууддаа дуулгалаа.

Мөн ГССҮТ-ийн 2011, 2012, 2013 оны төсөв нь яг ижил байгаа нь үйл ажил­лагаа явуулахад хүнд­рэлтэй байгааг ч хөнд­сөн юм. Тодруулбал, 420 хүний ортой гэх стандартаар бодож төсөв гар­гадаг байна. Гэтэл хэвтэн үйлчлүүлж байгаа иргэдийн тоо төсвөөс 25 ху­виар давжээ. Ийнхүү тө­сөвт баригдсаны улмаас эм, тариа, ажилчид гээд зайлшгүй хэрэгцээтэй бүхнээ авч чаддаггүй аж.

Энэ жил цас их орсон учраас нийслэлийн халь­тиргаа гулгаа эрс нэмэгдсэн. Үүний улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд үйлчлүүлэгчдийн тоо өдөрт 250-300-д хүрч байгаа гэнэ. Тиймээс Эрүүл мэндийн яам­наас эмчлүүлэгчдийн нягт­ралыг багасгах зорилгоор бэртэж гэмтсэн хүмүүсийг дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүдэд хүлээн авах ажил хийж байгаа аж.

Түүнчлэн эмч мэргэ­жилт­нүүдийг сур­гаж, эмнэл­гүүдийг тоног тө­хөө­рөмжөөр хангахаар бол­сон байна.

Өдөрт 250-300 хүн бэртэж байгаа нь гамшгийн байдалд хүргэж байна

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвалаас тодрууллаа.

-Сайдын зөвлөлийн хур­лыг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд зохион бай­гуулж байгаа шалтгаан юу вэ?

-Сайдын зөв­лөлийн хур­лыг ГССҮТ-д хийж буйн гол шалтгаан нь аж ахуйн нэгжийн үүрэг хариуцлагыг биелүүлэх, хор хохирлыг олон нийтэд мэдүүлэх зо­рил­готой юм. Аж ахуйн нэгжүүдэд ойр орчмын 50 метр газрын цас мөс, хог шороог арилгах журам үйл­чилж байгаа. Гэтэл үүр­гээ биелүүлдэг аж ахуйн нэгж байхгүйн улмаас замын халь­тиргаанаас улбаа­тай осол, гэмтэл их гарч байна.

Тухайлбал, хальтиргаа гулгаанаас болж энэ сарын 4-11-нд 700 гаруй хүний гар, хөл нь хугарсан байна. Өнгөрсөн онд 3200 гаруй хүн осол гэмтлийн улмаас нас баржээ. Үүний дийлэнх нь мөн л хальтиргаа гулгаанаас улбаатай зам, тээврийн ос­лоос болсон.

-Гэмтлийн эмнэлэг хэ­вийн үйл ажиллагаагаа явуу­лах боломжгүй болсон гэж байна. Яамны зүгээс ямар арга хэмжээ авах гэж байна вэ?

-Өдөрт 250-300 хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр бэр­тэж байгаа нь гамшгийн бай­далд хүргэж байна. Гэмтлийн эмнэлгийн эмч нар нь тусламж үзүүлээд зог­сохгүй байнгын хүчир­хийлэл дор байдаг тухай ярьж байна.

Манай сайдын зөв­лөлийн хурлаас тодорхой шийд­вэрүүдийг гаргаж байгаа. Ту­хайлбал, гэмтлийн эмнэл­гийн түлэнхийн тасагт хэв­тэж байгаа хүмүүсийг дүүр­гүүдийн Эрүүл мэндийн төвд тараан эмчлүүлнэ.

Өнгөрсөн оны арван­нэгдүгээр сард сайдын ту­­шаалаар эмч на­­рыг сур­­гахаар болсон. Одоо эмнэл­­гүүдийг багаж, то­ног төхөөрөмжөөр хангах асууд­лыг үндсэнд нь шийд­чихлээ.

Нөгөө талаасаа ГССҮТ-ийн үйл ажиллагааг хэ­вийн болгох, төвлөрлийг сааруулж ажилчдын ачаал­лыг буу­руу­лах, стрессээс гаргах зэ­рэг асуудлыг шийд­вэрлэх хэрэгтэй байна.

-Ачааллыг яаж багасгах вэ?

-Гэмтлийн тоо өсч буй шалтгааныг таслан зог­соос­ноор гэмтлийн эмнэл­гийн ачаалал буурах бо­ломжтой. Өөрөөр хэлбэл, гу­дамж талбайн хальтиргаа, гулгааг нэн даруй арилгах шаардлагатай байна. Аж ахуйн нэгжүүдийг үүргээ гүй­­цэтгэхийг шаардах болно.

Энэ бол хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал. Тиймээс УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хү­ний эрхийн үндэсний хо­роонд хандахаар боллоо. Яагаад гэвэл монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьд­рах эрх зөрчигдөөд байна.

Зөвхөн нийслэлд тө­дий­гүй аймгийн төвүүдэд ч халь­тиргаа гулгааны ул­маас гарч буй осол аваар их байгаа.

Тиймээс эрүүл мэндийн хохирлын нө­хөн төл­бөрийг үүргээ бие­лүү­лээгүй аж ахуйн нэгжээс заа­вал гар­гуулж авдаг байх хуу­лийн төслийг манай яам бо­ловс­руулж байна.

Д.Баяржаргал

ogloonii sonin


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car