Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдаад байсан ч Багануур дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид дунд маргаан дэгдэж, дүүргийн ИТХ-ыг эмхлэн зохион байгуулах, дүүргийн Засаг даргыг томилоход бэрхшээл үүсээд багагүй хугацааг өнгөрүүлээд байв.
Иймд Нийслэлийн Засаг дарга үүссэн нөхцөл байдлыг хуулийн дагуу шуурхай шийдвэрлэх, дүүргийн удирдлагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаагаар ахлуулан байгуулсан юм. Харин ажлын хэсэг Багануур дүүрэгт ажиллаж маргалдагч талуудад зөвшилцлийн замаар хамтран ажиллах санал тавьсан байна. Саналыг талууд дэмжиж дүүргийн ИТХ-ын даргыг МАН-аас, Засаг даргад Арчилсан намаас нэр дэвшүүлэх болжээ. Үүний үр дүнд Багануур дүүргийн Засаг даргаар Нийслэлийн Засаг даргын батламжилсан Ц.Гончигжавыг томилон, тамга тэмдгээ солилцон ажлаа хүлээлцсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.