Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт өнөөдөр Спортын бэлтгэлийн төвд болно.
“Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам”-ыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын өнгөрсөн оны 11-р сарын 28-ны өдрийн А/110 дугаар тушаалаар шинэчлэн баталсан бөгөөд Хууль зүйн яамаар баталгаажуулсан байгаа.
Ингэснээр тус шалгаруулалтаар спортын 14 төрөлд 31 дасгалжуулагчийг сонгон шалгаруулах юм. Тодруулбал, мэргэжлийн чадвар, компьютер, хэлний мэдлэг/англи, орос хэлний аль нэгийг сонгон шалгуулах/, дасгалжуулалтын онол, анагаах ухааны чиглэлээр тестийн болон ярилцлага зэрэг хэлбэрээр сонгон шалгаруулахаар болжээ. Залуучуудын болон насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ахлах болон туслах дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтад 52 дасгалжуулагч өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
Энэ онд өвөл, зуны 14 төрлийн спортын төрөлд 135 хүний бүрэлдэхүүнтэй шигшээ баг байгуулах аж. Үүнд, сүүлийн жилүүдэд амжилт нь эрс дээшилж байгаа шатар, таэквондогийн спортын төрөлд анх удаа шигшээ багтай болох гэж байгаа юм. Мөн өнгөрсөн жил шигшээ багийн тамирчдын дундаж цалин 250 мянган төгрөг байсныг нэмж 300-350 мянган төгрөг болгох юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.