antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 9, 2013 Comments are off

“Ану хатан” түүхэн кино тун удахгүй дэлгэцнээ

нийтлэсэн Admin

hatan41 Удаан хүлээлгэсэн “Шүүдэр” продакшны бүтээл “Ану хатан” түүхэн уран сайхны кино энэ сарын 18-нд нээлтээ хийх гэж байгаа ажээ.
2011 оноос хойш бүтээгдээд буй уг киног бүтээх явцад ч мартагдашгүй, хөгжилтэй түүх ч үлдсэн юм байна. Тодруулбал, “Ану хатан” киноны уран бүтээлчдийн гэр бүлд өнөөдрийг хүртэл 6 хүүхэд мэндлээд байгаа гэнэ. Хамгийн сүүлд Анугийн эх Доржравдан хатны шивэгчин Үзмээд тоглосон залуу жүжигчин Б.Оюун-Эрдэнэ охин төрүүлж томоохон түүхэн уран бүтээлд тоглосноо билэгшээж Ану нэр хайрлажээ. Мөн киноны зураг авалт дөнгөж эхэлж байх үеэр жүжигчин Л.Билэгжаргал, “Гурван охин”-ы Анхмаа нарын охин Ундарга мэндэлж, уран бүтээлчдийн нялх үрсийн салхийг хагалсан байна. Уг кинонд жүжигчин Л.Билэгжаргал буюу Бэкэ нь Галдан хааны ах Сэнгэ хунтайжийн бага хүү Сономравдангийн дүрд тоглосон аж.
Киноны сөрөг дүр Цөхүр увшид МУГЖ Г.Равдан тогложээ. Цөхүр увш нь Галдан бошигтын эцэг Эрдэнэбаатар хун тайжийн дүү, Зүүнгарын төрийн хутгуур хэмээн түүхэнд үлдсэн хүн юм. Цөхүр увшийн “цааз” киноны хамгийн хүнд зураг авалтуудын нэг ажээ. Тодруулбал, Цөхүр увшийг үхрийн нойтон ширэнд боож алахад Г.Равдан гавьяат минут гаруй хугацаанд арьсанд боолгон бүтэж үхэх дөхсөн гэнэ. Ийнхүү өвөрмөц цааз бодож олох гэсэн ерөнхий найруулагч Т.Алтантуяагийн санаа байсан юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car