ШӨХТГ-ынхан өчигдөр ахуйн бараа импортлогчидтой уулзав. Уулзалтад ахуйн хэрэглээний зах зээлийн 70-90 хувийг нийлүүлдэг компаниудын төлөөлөл ирсэн байв. Тус газрын дарга О.Магнай хэлэхдээ “Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт европ стандартыг Монголд мөрдүүлнэ гэсэн хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа. Иймд 2013 онд багтааж, европ стандартын бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр оруулдаг болно” гэсэн юм. Мөн шинэ стандартыг мөрдсөнөөр бараа бүтээгдэхүүний үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй ч чанартай бараа бүтээгдэхүүни хэрэглүүлж хэвших нь чухал байгааг энэ үеэр онцолсон. Ялангуяа ШӨХТГ-т нийтлэг гомдлын дийлэнхийг хүүхдийн живхтэй холбоотой асуудал эзэлдэг байна. Тодруулбал, АНУ, Европын улсаас ирж буй живх чанарын шаардлага хангадаг ч Монголд нийлүүлэгдэн хэрэглэгдэж байгаа живх байнга харшил өгөх зэрэг чанарын шаардлага хангахгүй байна гэдэг. Иймд ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд стандарт тогтоож стандартад нийцэхгүй бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлээс халах жил болгоно гэв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.