antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2013 Comments are off

“Анод” банкны удирдлагуудыг шүүнэ

нийтлэсэн Admin

e5e93821c53fcc50big   Хуурамч хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчдийг хохироогоод буй “Анод” банкны удирдлагуудыг өнөөдөр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид 09.00 цагаас шүүхээр болсон байна.

Уг шүүх хурал өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд болох байсан ч ирц бүрдээгүй шалтгаанаар, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-нд гэрч Г.Энхцэцэгийг хуралдаанд заавал оруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хойшлоод байв.
Хурлыг Б.Баатар шүүгч даргалж, улсын яллагчаар О.Мөнхбаатар, шүүгдэгчээр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын 15 хүн, өмгөөлөгчөөр Н.Мөнхцэцэг, Н.Чимэдбадам, Н.Мандах, Н.Энхтөр, Н.Даваа, Н.Оюунцэцэг, Ж.Батзоригт, Н.Нямдорж, Н.Тунгалаг, Г.Оюунцэцэг, Б.Оюунбилэг, Д.Халзан, Н.Эрдэнэбилэг, Монгол, Ж.Солонгоо, Н.Золзаяа, хохирогч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар Ч.Зоригтбаатар, Х.Тогоохүү, Г.Цогтгэрэл, Т.Жигмэддорж, Ч.Даваадорж, С.Энхбат, Н.Тавинжал нар, гэрчээр Г.Энхцэцэг, Г.Баасанжав, Э.Пагмадорж, А.Сүхбаатар, Н.Уянга нар оролцох аж.
Шүүгдэгчдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3  буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн  гэх үндэслэлээр буруутгаад буй.

Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн долдугаар сард Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Харин дүүргийн шүүх хэргийг 30 хоногийн дотор хянан үзээд хурлыг товлох байсан ч “хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох шаардлагатай” гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car