“ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Цолмонбаяр буюу Цоомоог СУИС-ийн атаман байсан гэвэл итгэх хүн ховор байх л даа. Гэвч энэ үнэн гэнэ. Тэрээр сургуулийнхаа эрчүүдийг дэг журамтай байлгах гэж ёстой л “атгадаг” байсан бөгөөд бүр “Чингис” хэмээх цолтой байсныг үеийнх нь оюутанууд анддаггүй юм билээ. Хэдийнээсээ л “бие жижиг ч бэлчээр том” гэдгийн “амьд жишээ” болсон тэрээр сүүлийн үед удамдаа өөрчлөлт оруулахаар өөртөө зорилт тавиад байгаа гэнэ. Чухам ямар өөрчлөлт гэвэл тэрээр өөрөөсөө өндөр эхнэр авч, удмынхаа “өндөрийн хэмжилтийг дээшлүүлэхээр” шийджээ. Тиймээс жүжигчин маань сүүлийн үед 180 см-с дээш бүсгүй “хайх” ажилд эрчимтэй орсон байна. Тэрээр өчигдөр болсон “Харанга караоке”-ний нээлтийг хөтлөхдөө ч ирсэн зочдод энэ санаагаа илэн далангүй хэлээд амжив. Гэтэл энэхүү хүлээн авалтанд мисс Содтуяа шавь нарынхаа хамт морилон иржээ. Түүнийг харсан жүжигчин Цоомоо Содтуяаг хармагцаа шууд л “Чи над шиг ийм хөөрхөн бондгор залуу сонирхохгүй биз” хэмээн өөрийгөө “санал болгов”. Харин мисс бүсгүйн хувьд өөрийнх нь сонголт өөр хүн гэдгийг хэлээд Цоомоод 180 см-ээс дээш өндөртэй найз бүсгүй олж өгөхөө амласан.
Х.Төгөлдөр www.uls.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.