Ардчилал цэцэглэх бүхий л мөчид тэднийг дэмжиж өнгөрсөн 23 жилийн турш улс орноо нуруундаа үүрч ирсэн баялаг бүтээгчдэд талархал илэрхийлэх арга хэмжээ өчигдөр Төрийн ордонд боллоо. Уг арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар, Ардчилсан нам хамтран зохион байгуулсан юм.
Арга хэмжээнд ардчилал ялснаас хойш амжилттай бизнес эрхэлж буй бизнесийн төлөөлөл болон Нарантуул, Хар хорин, Хүчинт шонхор зэрэг томоохон худалдааны төвд худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэд оролцсон юм. Тус арга хэмжээг нээж УИХ-ын дарга З.Энхболд хувийн хэвшлийн салбарынханд баяр хүргэсэн. Тэрбээр Монгол Улсад ардчилсан хувьсгал ялснаар нийгэм, эдийн засгийн цоо шинэ харилцаа үүсч, иргэн бүр хувийн өмчтэй байх тэрхүү бололцоо нээгдсэн. Үүнийгээ дагаад зах зээлийн харилцаанд шилжсэн. Харин энэхүү шилжилтийн ачааны хүндийг үүрч гарсан нь хувийн хэвшлийн салбарынхан гэдгийг онцолсон.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 66500 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй бөгөөд түүнд 559700 иргэн ажиллаж байна. Эл салбарт ажиллагсад ДНБ-ийн 80 хувийг дангаараа бүрдүүлдэг. Мөн уул уурхай, дэд бүтэц зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарт гадаадын хөрөнгө оруулалт 60 хувийг эзэлж байгаа нь хувийн хэвшлийн салбарт ажиллагсадтай холбоотой.
Харин Ардчилсан намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг арга хэмжээг хаан үг хэлсэн юм. Тэрбээр 1990-ээд оны үед зах зээл хаана байна гэхээр “Дэнжийн-1000”-ын зах дээр байна гэдэг байлаа. 1989 оны ардчилсан хувьсгалын үр дүнгээр чөлөөт зах зээлийн харилцаа бий болж, иргэд ганзгын наймаанд явж улсынхаа татварын сангийн нэгээхэн хэсгийн бүрдүүлдэг байлаа. Тэр үед ганзгын наймаа эрхэлж, бизнесийн салбарт хөл тавьж байсан иргэд яах аргагүй өнөөдрийн их баялгийн эзэд мөн гэлээ. Тиймээс ч Ардчилсан нам Засгийн газартай хамтран тэдгээр баялаг бүтээгчиддээ талархал илэрхийлж, Шинэчлэлийн Засгийн газраас ажил хийж, баялаг бүтээх хүн бүрийг дэмжиж ажиллах бодлого барьж буй нь илрэл энэ биз ээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.