antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 4, 2012 Comments are off

“Эрдэнэс Таван толгой”-г хөдөлгөхөд илбийн саваа л дутаж байна

нийтлэсэн Admin

Засгийн газар хуралдаж “Эрдэнэс Таван толгой”-д 200 сая ам.долларын зээл олгох шийдвэр гаргажээ. Энэ зээлийг “Хөгжлийн банк” өгөх ёстой. Шийдвэр он гарангуут ажил хэрэг болох юм билээ. Учир нь одоо жилийн ажлаа дүгнэх, оны шилдэг шалгаруулах, санхүү, тайлан гээд хийх зүйл мундахгүй байгаа. Тиймээс  Таван толгойгоос “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг хэрхэн босгох вэ гэж “толгой гашилгадаг байсан” асуу­дал 2013 он гарахтай зэрэг­цэн тодорхой болох нь.

Сайхан мэдээ гэмээр. Гэвч анхаарлын гадуур өнгөрөх шийдвэр биш юм. Яагаад гэвэл, Засгийн газар “барьцаанд” орон байж бос­госон алдарт 580 сая ам.долларын зарцуулалт тө­лөвлөснөөс хол зайтай га­жуудаж байна. Засгийн газар аль 2011 онд “Хөгжлийн банк”-наас санхүүжүүлэх учир­тай тэргүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталсан. XXI зууны их бүтээн байгуулалтын шавыг тавьсан 15 дугаар тогтоолд дараах төслүүд орсон.

Үүнд:

-“Шинэ бүтээн байгуу­лалт” дунд хугацааны зорил­тот хөтөлбөр

-Төрөөс төмөр замын тээв­рийн талаар баримтлах бодлого

-Сайншанд  аж үйлд­вэ­рийн цогцолбор

-Өөрийн хөрөнгөөр гүй­цэтгэн дараа төлөгдөх нөх­цөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга, байгууламжийн жагсаалтад орсон төсөл, хөтөлбөр ор­жээ. Хоёр жилийн өмнө шахуу батлагдсан эдгээр хө­төлбөрийн аль нь ч өнөөдөр гараанаас гараагүй. Олон ч монгол хүний сэт­­гэлийн утсыг хөндөж, хөл алдуулсан “100 мян­ган айлын орон сууц” хэ­мээх хөтөлбөр осолтгүй эхэл­­­сэн.

Гэхдээ асуудалтай. Ши­нэ Засгийн газар энэ хө­төлбөрийг арай өөрөөр дэглэхийн тулд зогсоогоод байгаа. Үүнээс болж байртай болно гэж мөрөөдсөн 3000 иргэн банкны үүд ха­руулд­саар байна. Одоо “Хөгжлийн банк” 300 сая гаруй ам.доллартай үлдсэн. Үүгээр дээрх хөтөл­бөрүүдийг амжилттай хэрэг­жүүлнэ гэж байхгүй.
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт л гэхэд 240 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж үзвэл хэзээ ч бүтэхгүй асуудал гэдэг нь тодорхой.

Тиймээс дахиад мөнгө босгох байх. Хэдхэн өдрийн өмнө Сан­­­гийн сайд ажлаа тайлаг­нах­даа Засгийн газрын 1.5 тэрбумын бондыг арил­жаал­сан гэдгийг албан ёсоор мэ­дэгдсэн. Монгол Улс дансан­даа 1.5 тэрбум ам.дол­лартай болчихлоо. Цаад уч­рыг нь эс ойлгох зарим хүний дотор бялуурч байж мэднэ, энэ тоог сонсоод.
Гэтэл яг үнэндээ Монгол Улсын гадаад өр нэмэгдэж байгаа хэрэг.

Тэгэхээр газ­раас мөнгө олсон хүүхэд шиг аашлахгүй гэдэгт най­дахаас өөр арга байхгүй. Энэ мөнгийг чухам юунд зар­цуулах тухай сонирхоход, хамгийн түрүүнд “Эрдэнэс Таван толгой”-д хөрөнгө оруулна гэх аж. Хамаг мөнгөө Таван тол­гойд ху­римт­луулчихаад ядахдаа зард­лаа нөхөх байлгүй дээ.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car