antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2011 Comments are off

Дархан аварга Х.Баянмөнх

нийтлэсэн Admin

Дархан аварга Х.Баянмөнх 1943 оны 2-р сарын 2-нд Увс аймгийн Хяргас сумын нутагт ард малчин Довчингийн дөрөв дэх буюу отгон хүү болон төржээ. Их жанжин Сүхбаатарын мэндэлсэн өдөр төрсөн тул билэгшээн түүнд “Сүхбаатар” гэдэг нэр хайрласан байж. Гэвч багадаа өвчин ороох маягтай эцэг эхээ айлгаад байсан тул нэр нь хүндэдлээ хэмээн “Баянмөнх” гэдэг нэртэй болжээ. Эцэг Г.Довчин нь бадриун шөрмөслөг, том биетэй, хүч чадалтай хүн байсан гэдэг.

 

 

Эх Хорлоогийн удам судар нь ч “Хүдэр хөхийхөн” гэдэг хүч тэнхээтэй улс байжээ. Эцэг Довчин, эх Хорлоо нар нь нутаг усандаа их хүндлэгдсэн малч, шударга хүмүүс байжээ. Нутгийн хүмүүс Довчинг “Дайдаа” гэж авайлган дууддаг байсан бөгөөд зэргэлдээ сум, багийн хүмүүс болохоор “Шударга” гэж нэрлэдэг байв. Довчингийнх мал хөрөнгөөр цөөн буурай боловч амьдрал залгуулаад байхаар байсан гэдэг. Балчир хүү Баянмөнхийг арван настай байхад нь эцэг Г.Довчин нас барж энэ үеэс эхлэн амьдралын төлөө зүтгэж эх Хорлоогийнхоо хамт хүнд хүчир бүхнийг даван туулсаар эр бие өссөн байна.
X.Баянмөнх бага сургуульд сурч байхдаа зуныхаа амралтаар нутгийн хүмүүстэй ууланд мод хийж, сумын төв дээр барилга дээр ажиллаж чулуу зөөнө. Уулнаас том том чулуу авчирч малын хашаа хороо барьдаг байжээ. Ийнхүү бага балчираасаа эхлэн хүнд хүчир ажилд нухлагдан хэрсүүжсэн нь Баянмөнх хүүгийн ирээдүйд алдартай бөх болоход нь сайнаар нөлөөлсөн байна.
Сургуульд сурч байхдаа спортын бүх төрлөөр хичээллэдэг байсан бегөөд цанаар гулгадаг, гар бөмбөг, одон бөмбөг тоглочихдог, хол ойрын зайд гүйчихдэг, бас ч муугүй барилдчихдаг байв.
Угаасаа барилдах сонирхолтой Баянмөнх арван зургаан настайдаа сумынхаа наадамд түрүүлж “Сумын заан” цол авснаар бөх болох замналаа эхэлсэн байна.
1961    оны тавдугаар сард болсон аймгийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнд Хяргас сумаасаа шалгарч оролцоод 20 удаа барилдаж ганц унаатайгаар тэргүүн байрыг аймгийн арслан Самдантай хуваан эзэлжээ.
 

 

Удсан ч үгүй Баянмөнх 7-р ангиа төгсөн Улаанбаатар хотын багшийн сургуульд хувиарлагдан нийслэл хотод ирсэн байна. 1961 оны намар Спортын төв ордонд хурлын төлөөлөгчдөд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүд оролцсон барилдаанд нэгийн даваанд улсын цолтонгуудаас дутахгүй хүчтэй “данхраат” хэмээх Дагвадоржийг, дараагийн даваанд улсын заан Т.Зундуй, Ж.Мөнхбат, Ц.Санжаа нарыг орхиж аварга Цэрэнд өвдөг шорооджээ.
Х.Баянмөнхийн гялалзсан амжилт 1963 оноос эхлэв.1963 оны улсын их баяр наадмын 512 бөхийн барилдаанд 5 давж 19 настайдаа “улсын начин” цол хүртжээ. Дархан аварга Х.Баянмөнхийн барилдааны амжилтыг сийрүүлбэл:
1962    оны улсын баяр наадамд 3 давсан.
1963    оны улсын баяр наадамд 5 давж “Улсын начин” цол хүртсэн.
1964    оны улсын баяр наадамд 6 давсан.
1965    оны улсын баяр наадамд 8 давж үзүүрлэсэн.
1966    оны улсын баяр наадамд7 давж “Улсын арслан” цол хүртсэн.
1967    оны улсын баяр наадамд 8 давж үзүүрлэсэн.
1968    оны улсын баяр наадамд 9 давж түрүүлэн “Улсын аварга” цол хүртсэн.

 

 
1969    оны улсын баяр наадамд долоогийн даваанд дархан аварга Ж.Мөнхбаттай барилдаж хэн хэнээ хаялцаж чадаагүй удсан тул хасагдсан байна.
1970    оны улсын баяр наадмын үеэр гадаадад тэмцээнд явсан тул барилдаагүй.
1971    оны улсын баяр наадамд 9 давж түрүүлэн “Дархан аварга” цол хүртсэн.
1972    оны улсын баяр наадамд 9 давж түрүүлсэн.
1973    оны улсын баяр наадамд 9 давж түрүүлсэн.
1974    оны улсын баяр наадамд 8 давж үзүүрлэсэн.
1975    оны улсын баяр наадамд 9 давж түрүүлсэн.
1976    оны улсын баяp наадмын үеэр зуны XXI олимпийн их наадамд явсан тул барилдаагүй.
1977    оны улсын баяр наадамд 9 давж түрүүлсэн.
1978    оны улсын баяр наадамд 7 давсан.
1979    оны улсын баяр наадамд 9 давж түрүүлсэн.
1980    оны улсын баяр наадамд 7 давсан.
1981    оны улсын баяр наадамд 9 давж түрүүлсэн.
1982    оны улсын баяр наадамд 9 давж түрүүлсэн.
1983    оны улсын баяр наадамд 7 давсан.
1984    оны улсын баяр наадамд 6 давсан.
1985    оны улсын баяр наадамд 7 давсан.
1986    оны улсын баяр наадмын үеэр гадаадад томилолтоор явсан тул барилдаагүй.
1987    оны улсын баяр наадамд 9 давж түрүүлсэн.
1988    оны улсын баяр наадамд 7 давсан.
1989    оны улсын баяр наадамд 7 давсан.
1990    оны улсын баяр наадмын үеэр гадаадад явсан тул барилдаагүй. Мөн оны наймдугаар сард болсон “Монголын Нууц Товчоо”-ны 750 жилийн ойн баяр наадамд 9 давж үзүүрлэсэн.

 

 

1991    оны улсын баяр наадамд 7 давсан.
1992    оны улсын баяр наадамд 6 давсан.
1993    оны улсын баяр наадамд 4 давсан.
1994    оны улсын баяр наадамд 4 давсан.
1995    оны улсын баяр наадамд 4 давсан.
1996    оны улсын баяр наадамд 4 давсан.
1997    оны улсын баяр наадамд 4 давсан.
1998    оны улсын баяр наадамд 4 давсан.
1999    оны улсын баяр наадамд 4 давсан.
2000    оны улсын баяр нааадамд 4 давсан байна.

 

 

 

Эх сурвалж: Г. Батсүх “Монгол бөх”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car