Нийслэлийн Онцгой байдлын газраас Шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтад “Петровис”,
“Содмонгол” зэрэг нэр бүхий компаниуд бүдэрчээ. ОБЕГ-ын даргын удирдамжийн дагуу 184 станцаас 103-т шалгалт хийхэд улсын комисс хүлээж аваагүй, барилгын норм стандартад заагдсан хэмжээ алдагдсан зэрэг зөрчил илэрсэн байна.
Мөн Барилгын тухай хууль болон байгаль орчны үнэлгээ хийгдээгүй ч үйл ажиллагаа явуулж байгаа 30 станцад хугацаат үүрэг өгөөд буй аж. Уг сануулгад “Петровис”- ийн хоёр, “Содмонгол”- ын долоон шатахуун түгээх станц барилгын норм стандартад заагдсан хэмжээг зөрчсөн, “Содмонгол”- ын хоёр, “Петровис”- ийн гурван станц байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ хийгээгүй байжээ.
Мөн “Магнай трейд”, “Шунхлай”, зэрэг нефть импортлогч компаниуд дээрхтэй адил зөрчилтэй байгааг Нийслэлийн Онцгой байдлын газрынхан мэдэгдэж байна. Дээрх компаниудад зөрчлөө арилгах 21 хоногийн хугацаатай шаардлага өгчээ.
Шаардлага биелүүлээгүй тохиолдолд цахилгааныг нь хязгаарлах, үйл ажиллагааг нь зэрэг зогсоох арга хэмжээ авах аж. Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмнө нь галын аюулгүй байдалд 56 шатахуун түгээх станцад шалгалт хийсэн аж.
Энэ үеэр газар чөлөөлөх арга хэмжээг “Содмонгол” компанийн хоёр станцад авсан байна.
Б.Заяа
ЗУУНЫ МЭДЭЭ
Холбоотой мэдээ
Comments are closed.