antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2011 Comments are off

Ди-жей Өөжийг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцсон тогтоолыг хэвээр баталлаа

нийтлэсэн Admin

Ди-жей Өөжий буюу О.Ганболдод холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ. Тэрбээр БНХАУ-аас 0.6 грамм мансууруулах бодис нууж авчирсан юм. Уг бодисыг “Минийх биш” гэдэг ч нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Улмаар өмнө нь энэ төрлийн хэрэгт шийтгүүлж, ялтай байх хугацаандаа дахин мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн тул чанга дэглэмтэй хорих ангид 12 жил ял эдлүүлэх, онц аюултай гэмт хэрэгтэнд тооцох шийдвэр гаргасныг бид өмнө нь мэдээлсэн билээ. Харин өчигдөр болсон давж заалдах шатны шүүх хурлаас ялын зүйлчлэл түүний гэм бурууд тохирсон гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталлаа.

Г.РАВЖАА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car