БНАСАУ, Япон улсын Засгийн газар хоорондын уулзалт өчигдөр Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийл өгчийн ивээл дор төлөвлөснөөрөө болж өнөөдөр дуусах юм. Солонгосын хойгийн асуудлаарх зургаан талт хэлэлцээний хүрээнд болдог энэхүү уулзалт БНАСАУ, Япон Улсын харилцааг хэвийн болгох ажлын хэсгийн уулзалт нэртэйгээр манай улсад 2007 оны есдүгээр сард болж байсан билээ.
Энэ удаагийн уулзалтад Солонгосын төлөөлөгчдийг БНАСАУ-ын ГХЯ-ны Япон, Солонгосын харилцааг хэвийн болгох асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Сон Ир Хо, Японы төлөөлөгчдийг Япон улсын ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Ш.Сугияма тэргүүлэн оролцож байна.
Монгол Улс энэхүү уулзалтыг өөрийн улсад хийлгэх саналаа холбогдох талуудаар дэмжүүлж, улмаар Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон нь Зүүн хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад оруулж буй манай улсын хувь нэмэр гэж үзэх учиртай. Түүнчлэн БНАСАУ, Япон улсын харилцааг хэвийн болгох, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд энэ уулзалт тус дөхөм үзүүлнэ гэдэгт манай тал ихээхэн найдаж байгаа юм.
Р.ЖАРГАЛАНТ
Холбоотой мэдээ
Comments are closed.