АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурал өнөөдөр Дээд шүүхэд болно. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд болж 2-2.4 жилийн хорих ял оноосныг давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 24-ны болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм. Одоогоор АТГ-ын дарга Ч.Сангарагчаа Зайсан дахь насанд хүрээгүйчүүдийн хорих ангид хоригдож, хорих ангийн ажилтны үүрэг гүйцэтгэж байгаа бол дэд дарга Д.Сундуйсүрэн мөн Зайсан дахь хорих ангид ял эдэлж байгаа юм. Харин гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас Тахир соёотод хоригдож байна.
Хяналтын шатны шүүх хуралд шүүгдэгч нарт Г.Оюунцэцэг, Б.Хишигбаатар, Ж.Эрдэнэбулган, Г.Золжаргал, С.Цэдэндамба, Ц.Монгол нар эрх зүйн туслалцаа үзүүлнэ. Эл хурал өнгөрөгч долоо хоногийн лхавга гарагт товлогдсон ч шүүгдэгч Ч.Сангарагчаагийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг өвчтэй гэсэн үндэслэлээр өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.
Б.Өнөр
Холбоотой мэдээ
Comments are closed.