antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2012 Comments are off

Ж.Мөнхбат: Тэр муусайнуудын техник дуусахаар бид бяраараа далайлгадаг байлаа

нийтлэсэн Admin
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Монголчууд олимпийн наадмаас анхны медалиа хүртсэний 44 жилийн ой тохиосон.

Энэ үеэр олимпийн медалтнууд уулзаж, дурсамж ярилцлага зохион байгуулсан билээ. Энэ үеэр Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбаттай анхны олимпийн дурсамжаас нь хуваалцлаа.

-Олимпийн наадамд анх орж байсан үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Ер нь Монголчуудыг 1962 оныг хүртэл олон улс биеийн тамир спортоор хичээллэдгийг ч мэдэхгүй, осолдохгүй нэг ийм орон байдаг гэдгийг гадарладаг байсан юм шиг байгаа юм. Ямар ч байсан Орос, Хятад хоёр их гүрний голд нэг орон байдаг гэж боддог байсан юм билээ. Тэгээд Монгол Улс Олимпийн хороонд нэгдсэнээр ийм орон байдаг гэдгийг олон улсад таниулсан.

-Олимпийн анхны медалийг эх орондоо авчирч байсны хувьд үнэ цэнийг нь юу гэж тодорхойлох вэ?
-Олимп гэдэг өөрөө асар чухал ач холбогдолтой наадам. Одоо хараад байхад зарим хүмүүс арван хэд, эсвэл 32 дахь олимпоо хийж байгаа юм байна гээд жилээр нь бодоод байдаг. Тэр бол барж идэхгүй хоол. Үнэндээ олимпийн тоглолтын хувьд 30 жил гэдэг чинь 120 жилийн түүхтэй, 12 жил гэдэг чинь 48 жилийн түүхтэй ийм урт наадам шүү дээ. Үүгээрээ юу гэж хэлмээр байна вэ гэхээр, дэлхийд даяарчилал явагдана гэж яриад байна. Тэгвэл даяарчилал гэж яваад дуусахад олимпийн наадамд оролцож байсны хувьд Монголын ард түмний нэр тэр чигээрээ түүхэнд үлдэх юм. Түүнээс биш бусад нь юу ч байхгүй л болно шүү дээ.

-Монголчуудын олимпийн наадмаас одоог хүртэлх хугацаанд гаргасан амжилтыг та юу гэж тодорхойлох вэ?

-Монгол Улсаас анх олимпийн наадамд оролцсон тамирчид эхлээд дөрөв, сүүлд нь тав, нийтдээ есөн медаль авсан юм. Тэгвэл 2012 он гэхэд олимпийн наадмаас авсан нийт медалийг хүн амдаа хуваагаад үзвэл асар их тоо гарна. Хятадууд их медаль авч байна л гээд байдаг. Үхсэн хойноо. Тэд чинь 1964, 1968, 1972 оны олимпуудад бүгдэд нь биеэ дааж оролцоогүй шүү дээ. Тайванийнхан бүх Хятадыг төлөөлж ордог байсан юм. Хятадыг их, бид бага медаль авдаг л гээд байдаг. Тэгвэл медалиудаа хүн амд хуваагаад үзвэл олимпийн медаль авснаараа манайхан дэлхийд тэргүүлдэг.

-Та ялагдаагүй хэрнээ мөнгөн медаль авсан барилдааныхаа тухай яриач?
-Онигоо ч гэхэд хаашаа юм. Монголчууд анх удаа 1964 онд Токиогийн олимпод оролцсон юм. Би тав ялаад хоёрдугаар байр, олимпийн аварга дөрөв ялсан болж таараад байгаа юм. Тэр үед Токиогийн аварга болж байсан П.Гаржев Америкийн тамирчинд хожигдсоны дараа би тав дахь барилдаанаа хийж таарсан юм. Тэгээд би нэг өдөр таван барилдаан хийж хөгөө чирсэн. Тэр үед манайхаас Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав, Т.Артаг нар хүрэл медаль авч байсан. Харин багаараа бол улсын хэмжээнд 19 дүгээр байранд орсон юм.

-Анх олимпод оролцоход мэдэхгүй зүйл их л байсан биз?
-Бид бол тэр үед техникийн хувьд их муу байсан. Эцээгүй Монгол хүн сүү тараг зэрэг эрүүл хүнс хэрэглэдэг болохоор гадныхныг бяраараа дийлээд байсан шиг байгаа юм. Барилдааны төгсгөл үе болоход нөгөө гадаадын тамирчид техникээ хийсээр байтал тэнхээ нь дуусдаг, тэр үед бид бяраараа далайлгаад дийлдэг. Тэр муусайнчууд яаж ч техниктэй байлаа гээд дорхноо бяр нь дуусдаг. Тэгээд тэдний бяр дуусаад ирэхээр бид бяраараа далайлгана даа.

Б.Золзаяа

 

Монголын мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car