antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 22, 2012 Comments are off

“Нүцгэн биеийг алдаршуулагч” Монгол одод

нийтлэсэн Admin

naked

Нүгэл хэмээн маяглаж

Нүдээ таглахгүйгээр

Нүцгэн биеийн гоо үзэсгэлэнг магтъя

Шалиг завхай шунаг тачаалыг цааш нь түлхэж

Шалдан биеийн тэнгэрлэг сайхныг алдаршуулъя…гэх Р.Чойном гуайн шүлгийг уншигч та санаж буй байх. Тэгвэл олны өмнө нүцгэлсэн Монголын олны танил эрхмүүдийн тоо жилээс жилд нэмэгдсээр. Тэднийг олны өмнө хэрхэн нүцгэлж байсныг уншигч танд сонирхуулъя.

-МУГЖ дуучин Т.Ариунаа

1990-ээд оны эхээр одоогийн МУГЖ дуучин Т.Ариунаа энэхүү зургаараа “дуулиан” тарьж, явжээ. Тэрээр тухайн үед “Утасны дугаар”, “Өдөн хөнжил” зэрэг дуунуудаараа тухайн үеийн залуусыг байлдан дагуулж, “Эрос” тодотгол зүүж, байсан юм. Түүний нүүрний тод будалт, торон дотуур хувцсыг нь санахгүй хүн цөөхөн байдаг биз ээ.

Нүцгэн “Камертон”

Зураг түүх өгүүлдэг гэдэг. Үнэхээр ч үнэн үг бололтой. Монголын номер нэг boy band болох “Камертон”-чуудын сонирхолтой нэгэн телевизийн шууд нэврүүлгээр санамсаргүй гаргажээ.  Цагтаа олон охидын зүрхийг эзэмдэж явсан залуус маань энэ удаад хэрхэн хэний дүрд хувирснийг уншигч та анзаарч байгаа болов уу

-Монгол “Тату” буюу Өөдөө, Ундрал

-Хөтлөгч Өөдөө, Ундрал нар  яахын аргаггүй зоригтой бүсгүйчүүд. Тэд тухайн үед Орост хүчээ авч байсан “Тату” хамтлагийг дуурайж, хамтдаа нүцгэн зургаа татуулж байсан юм. Мөн монголын шинэ үеийн анхны эротик кинонд тоглож байсан билээ. Энэхүү зураг тухайн үедээ олны “нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж”, тэр ч бүү хэл “лесби” гэх таагүй хоч зүүж байсан гэнэ лээ.

 Секс симбол” О.Энхтуул

-Жүжигчин О.Энхтуул “Бүлээн нурам” кинонд нүцгэлсний дараа түүнийг хүүхнүүдийн хов жив байнга дагадаг байсан. Тухайн үед нүцгэхийг урлаг талаас нь бус “эвэртэй туулай” үзсэн юм шиг хүлээж авч байсан тухай тус киноны уран бүтээлчид ярьдаг юм билээ. Тухайн үедээ л шинэ үзэгдэл байсан тул хүмүүс янз бүрээр ярьж байв. Энэ үеэс О.Энхтуул “секс симбол” гэдэг тодотголтой болсон юм.

-“Макс”-ийн жүжигчин А.Гэрэлцэцэг

«Маск» продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг Никитон” хамтлагийн алдарт “Нандин шүтээн” дуунд хайртай залуугаа хуурч буй бүсгүйн дүрийг бүтээсэн. Тэрээр нэг хэсэг «Би хайртай» олон ангит кинонд хамтран тоглосон өөрөөсөө нэлээд дүү  залуутай нэр холбогдоод байсан ч хуримын зар тарааж амжаагүй юм.

-Дуучин Э.Агиймаа 

Тэрээр 2010 онд эротик контентийн зураг авахуулсан. Тэрбээр зураг авалтын дараа “Анх удаа л бүтэн нүцгэн зураг авахуулж үзлээ. Гоё юм байна. Хөдөлдөггүй хүн чинь гэнэт хөдлөөд, энүүгээр нэг бужигнаад, элдэв поз аваад л “алж” өглөө” гэж байжээ.

Яруу найрагч Л.Галсансүхийн галзуу нүцгэн зураг

Яруу найрагч Л.Галсансүхийн залуу цагийн галзуу нүцгэн зураг байдаг. Нүцгэн зурагаа анхны ном (ном ч гэж дээ, нимгэн түүвэр)-ынхоо хавтсан дээр тавьсан нь 1995 онд бөөн шуугиан. “Хүн судлал” нэртэй энэ түүврийг уул нь Зохиолчдын эвлэлийн уралдаанд шалгарч “Монголын уран зохиол” хэвлэлийн газраас шагналын журмаар хэвлүүлжээ.

Жүжигчин С.Отгонцэцэг

Драмын театрын С.Отгонцэцэгийг эротик төрхийг нууж яаж болох билээ. Тэрбээр цөөнгүй сэтгүүлд төрсөн биеэ ил гаргасан зураг авахуулсан. Мөн бараг л нүцгэн шоу, өдөрлөгүүдэд оролцож байв. Түүнд эротик кинонд тоглооч гэсэн санал олон ирдэг гэнэ.

-“Контентийн лого” дуучин Нара

-Дуучин Нара 2010 онд мөн л “Мобиком”-ын гар утсанд суулгах эротик контентийн зураг авахуулсан. Үүнээс хойш сайхан биетэй гэж гайхуулдаг Нарагийн нүцгэн, хагас нүцгэн зургууд хаа сайгүй “тэнэх” болсон. Өнөөдөр ч энэхүү контент эрэлттэй байна

Мисс В.Гэрэлцэцэг

Жүжигчин В.Гэрэлцэцэг “Мөрөөдлийн хөлөг онгоц” олон ангит киноны Уянга охины дүрээр үзэгчидтэйгээ анх уулзаж байсан бөгөөд Швед улсад арав орчим жил ажиллаж, амьдарч байгаад эх орондоо иржээ. Гэхдээ тэр мэргэжлээсээ хором ч хөндийрөөгүй. “FATIMA” Шведийн таван ангит кинонд сувилагчийн дүр, Монголын уран сайхны “Амьдралд тавтай морил” киноны Сонинцэцэг,  “Цэлмэг тэнгэр” киноны Соёлоогийн дүрийг тус тус бүтээжээ. Аль хэдийн гурван хүүхдийн ээж болсон гэхэд бие хаа, зүс царай нь арван жилийн өмнөх мисс Гэрэлцэцэгийг  эрхгүй санагдуулсан юм. Учир нь тэр 2001 оны оюутны дэд мисс, төгөлдөр сайхан өргөмжлөлтэй бүсгүй юм.

– Асашёорюү Дагвадоржийн 300 сая иенийн үнэтэй зураг

Асашёорюү Дагвадоржийн энэхүү нүцгэн зургийг 2010 онд японы нэгэн сэтгүүл 300 сая иеэнээр худалдаж авч байсан гэдэг. Тэрээр зодог тайлсаныхаа дараахан аварга Америкт Хавайн аралд амрахаар явсан.  Тухайн үед Японы нэгэн гэрэл зурагчин аваргыг усанд ороод гарч ирэх үеэр чармай шалдан зургийг  нь авчихаж. Энэ зургийг Японы сэтгүүлүүд үнэ хаялцаж, 300 сая иенийн үнэд хүрсэн гэдэг юм билээ. Түүний далайн эрэг дээр маасайтал инээсэн энэхүү нүцгэн зураг нэг хэсэгтээ л дэлхийг шуугиулсан даа.

– Мисс Сэлэнгийн нүцгэлэх “хобби”

“Miss World 2006” бүх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж байсан мисс н.Сэлэнгэ сүүлийн үед нүцгэлэх “хобби”-той болсон гэхэд хилсдэхгүй. Түүний гадаадын цахим хуудаснаа нүцгэн зургаа байрлуулсан нь зарим хүмүүст таалагдахгүй байгаа гэнэ лээ. Мөн зориг гаргаж янз бүрээр авахуулсан нүцгэн зургаа хэдээр үнэлсэн бол? гэсэн сонирхолтой асуулт ч тавигдаад байна.

-УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх

– МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гоо бүсгүйчүүдээс дутахгүй. Тэрээр хувцасгүй зураг авахуулах дуртай гэнэ лээ. Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин шиг цээж нүцгэн зураг авахуулах бүүр дуртай ажээ.

“Гурван охин” хамтлагийн дуучин Соло

-“Гурван охин” хамтлагийн дуучин Соло “Uptown” сэтгүүлд улаан сарнайн дунд нүцгэн зургаа авахуулж байв.

О.Чулуунбатын бэр Ч.Очгэрэл

Улс төрийн нөлөө бүхий эрхмүүдийг бэрүүдээр нь эрэмбэлж жагсаавал О.Чулуунбат нэлээд дээгүүр цохиж явах нь гарцаагүй. Эрхэм гишүүний бэр гэхээсээ илүү авьяасаараа анх олонд танигдсан фото модель, дуучин Ч.Очгэрэл эротик сэтгүүлийн нүүр хуудсанд тун секси дүр төрхтэй гарчээ. Ингээд зогсохгүй тэрбээр “Би хамгийн сүүлд өчигдөр…” нэртэй халуухан ярилцлага өгч байсан юм.

Жүжигчин Анхням

Жүжигчин Анхням бол нүцгэн биеэ нуугаагүй монгол оддын нэг. Тэрээр эрчүүдийн харцыг булааж, эмэгтэйчүүдийн хүндэтгэлийг хүлээж явдаг. Энэ бүсгүй нэртэй цуутай бусдыгаа бодвол “муу” хэл аманд тэр бүр орооцолдоод байдаггүй талтай.  Түүнийг нүцгэн зураг авахуулснаас хойш эротик киноны санал их ирэх болсон гэнэ лээ. Тэрээр сүүлийн үед шинэ продакшин байгуулаад ажиллаж байгаа сурагтай. Мөн өөрөөсөө 10 насаар ах дасгалжуулагч эртэй тоонот гэрт толгой холбож байгаа гэнэ лээ.
“Үл таних эмэгтэй” буюу жүжигчин О.Долгор

-Уран бүтээлийн гараагаа “Төрийн дайсан” киноны туслах дүрээр эхэлж байсан жүжигчин О.Долгорыг  тачаангуй эмэгтэйн дүрд тохирох нэгэн гэх болжээ. Учир нь “Үл таних эмэгтэй” киногоороо жүжигчин О.Долгор чадварлаг уран бүтээлч гэдгээ баталсан. Тиймдээ ч түүнд эротик дүрийн санал багагүй ирдэг гэнэ. Тэрээр саяхан “ZMN”, “Монгол фильм”-ийн хамтын бүтээл “Хоёулаа унтах уу” кинонд эротик дүр бүтээжээ.

-Топ модель О.Пүрэвсүрэн

Жүжигчин О.Пүрэвсүрэнгийн эротик зураг олон бий. Тэрбээр ямар ч зураг авахуулсан үргэлж сэтгэл татам байдаг билээ.

Тэрээр арван жилийн сурагч байхдаа л од болох гараагаа эхлүүлсэн. Тэрээр Гоёл наадамд загвар өмсөн дараа жилээс Монголын баячууд дундаа дээгүүр тооцогддог алтны магнат Мянганбаяртай гэр бүл болж “Би Мянгаадаа хайртай” гэж насаар ахимаг нөхрөө сугадан олны дунд гарч жинхэнэ утгаараа олны танил болсон доо. Гэвч анхны амьдрал дардан байсангүй.  Өдгөө “Ханаду майнз” хэмээх алтны уурхайн эзэн н.Ганбаяр гэх залуутай сүй тавьж, хүүг нь төрүүлж өгөөд байгаа билээ.

Дуучин Ч.Ану

Монголын рок поп урлагт өөрийн орон зайгаа аль хэдийнэ эзэлсэн дуучин Ч.Уранхолбоо буюу Ануг хамгийн загварлаг бүсгүйчүүдийн нэг гэхэд маргах хүн үгүй биз. Учир нь гадаад төрхөндөө ихэд анхаардаг тэрбээр “Эмэгтэй хүн хогоо асгахаар гарахдаа ч сайхан харагдах боломжийг алдаж болохгүй” гэдэг зарчмыг яг таг баримталдаг нэгэн. Түүний талаар эерэг, сөрөг олон мэдээлэл гардаг ч тэрбээр аль алинд нь тайлбар няцаалт хийдэггүй. Тэрээр “Үдшийн шивнээ” сэтгүүлд нүцгэн зургаа авахуулахад нь хүмүүс тийм ч их гайхаагүй. Учир нь энэ нь түүний имиж юм.

 “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгийн хөтлөгч Ж.Одмаа

Нэлээд хэдэн жилийн өмнө монгол охидуудыг бүрэн нүцгэнээр монгол гэрт тайчиж буй гэрэл зураг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдахад хүн бүр л монгол эмэгтэйчүүдийн нэр хүндийг унагаасан хэмээн ихэд дургүйцэн хүлээж авсан. Тэднийг хүйтэнд дааруулдаггүй тос биеэнд түрхэж, дун өвлийн хүйтнээр зургийг авсан нь тухайн үедээ дуулиан тарьж байсан.Гэвч эдгээр тайчсан охидуудын дунд “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгийг хөтлөгч Ж.Одмаа байжээ.

Б.Дэжид

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car