antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 24, 2011 Comments are off

Эргүү төлөг шиг шийдвэр буюу эмгэнэлд хүргэх хөөцөлдөөн

нийтлэсэн Admin

Толгой нь эргүүтсэн төлөг ижлээсээ үлдэн, нэг дороо л эргэцдэг. Энэ ч утгаараа манайхан нэг асуудлаа дахин дахин ярьдаг хүнийг “эргүү төлөг шиг” хэмээн үздэг. Гэтэл өнөөдөр манай төрийн түшээд эргүү төлөг шиг авирлаж байна. Ингэж хэлэхийн шалтаг нь УИХ-ын 39 дүгээр тогтоол буюу “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компаниар дамжуулан,

байгалийн баялгаасаа олсон ашгийг ард иргэд тэгш хувиараар үнэгүй тараах болон аж ахуйн  нэгжүүдэд нэрлэсэн үнээр зарахаар  амласан явдал. Үүнийг УИХ-ын зарим гишүүд эсэргүүцэж, иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг ижил тэгш эрхтэйгээр нэмж олгож байгаа 10 хувийг нь үнэгүй олгох асуудлыг хөндөөд байгаа. Энэ нь эргүү төлөгийн явдалтай адил гэж үзэж болох талтай.

Баялагийг бүтээгч үндэсний аж ахуйн нэгжүүддээ хувьцааг нэрлэсэн үнээр нь зарахаас яагаад татгалзаад байгаа нь хачирхалтай. Уг нь үндэсний аж ахуйн нэгжүүдээ төрөөс бодлогоор дэмжих нь зүйтэй атал манай зарим төрийн түшээд үүний эсрэг байр суурьтай байна. Ард иргэдэд үнэгүй тараагаад ямар үр дүн гарч байгааг өнөөдөр хүн болгон мэдэж байгаа. Харин үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зараад ямархан үр дүн гарахыг ажиглаж яагаад болохгүй гэж. Мэдээж тэнд ажлын байр нэмэгдэж, үндэсний үйлдвэрлэл хөгжих нь гарцаагүй. Үнэндээ манай улсад төрийн бодлого гэж юм алга. 10-20 жилийн төлөвлөлт битгий хэл зургаан сарын бодлого ч алга байна гэж “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ын гишүүн харамсан халаглаж ярьж байсан. Энэ бол үнэн. Өнөөдрийн өл хоолоо яаж залгуулах билээ гэж байгаа ядуучууд манай улсад цөөнгүй бий.

Тэд ямар мөнгөөр, нэрлэсэн үнээр зарах хувьцааг авах билээ. Үүний цаана хөрөнгө мөнгөөр “зодож” авахаар зэхсэн Хятад болон өөр улсуудын компаниуд байгааг үгүйсгэхгүй. Хэрвээ амьдрал нь хүндхэн иргэд нөгөө хувьцаагаа Хятадын компанид гурил будааханаар солиод өгчихөж гэмээнэ хэн хохирох вэ. Миний эх орон, миний ард түмэн л хохирох нь тодорхой. Аливаа тулгамдсан асуудалд зөв гарц гэж заавал байдаг гэдэг. Харийнханы халаасанд хувьцаагаа хийх, эмгэнэлтэй байдалд хүргэхгүйн тулд үндэсний баялагийг бүтээгч аж ахуйн нэгжүүддээ өгөх нь хамгийн зөв гарц. Гэтэл  үүнийг эсэргүүцээд байгаа зарим гишүүдийн эцсийн зорилго нь юу юм бол оо. Магадгүй УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаа тохиож байгаатай холбогдуулан хийж байгаа Популизм гэж үзэж болох юм. Энэ нь нийгмийн анхааралд өртөх гэсэн хөөсөн амлалт буюу хоосон дэвэргэлт гэсэн үг. Ер нь аливаа улс үндэстний баялгийг бүтээдэг үндэсний компаниудын оролцоо тухайн улс орны хөгжилд багагүй хувийг эзэлдэг нь цөөнгүй улсын дэвшилээр батлагдсан зүйл. Тэднийгээ төр засгаас бодлоготойгоор дэмждэг. Харин манайд эсрэгээрээ.

Ажил хийж татвар төлдөг хэдийгээ дарамтлах нь элбэг. Магадгүй тэр ч утгаараа, бүр сурсан зангаараа ч гэж хэлэхэд болохоор шийдвэр гаргахаар хөөцөлдөөд байгаа зарим гишүүдийг ойлгоход хэцүү юм.  Түүнээс гадна нэрлэсэн үнийг тогтоох нь үндэсний аж ахуйн нэгжүүдийн сонирхолыг татаж буй гол асуудал. Учир нь үндэсний аж ахуйн нэгжүүд нэрлэсэн үнээр нь хувьцаа авах эрхтэй. Төрийн өмчийн хорооны дарга сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ нэрлэсэн үнийг тогтоохдоо Энержи ресурс Гонконгийн бирж дээр гаргасан үнийг харгалзан тогтооно гэсэн утгатай мэдээлэл хийсэн. Нэрлэсэн үнийг ингэж тогтоох нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд УИХ-аас олгосон хамгийн гол давуу эрхийг үндсэндээ үгүйсгээд байгаа юм. Монгол компани ашиглавал гүн боловсруулах үйлдвэрүүд барьж байгуулна. Харин гадаадынхан ашиглаж эхэлбэл аль болох ихийг ухаад, түүхийгээр нь Хятад руу зөөнө гэдэг нь нэгэнт илэрхий болоод байна.

1.2 хувийн хүүтэй зээл авч ажлаа эхлүүлээд ялангуяа дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийгээд, борлуулалтын гэрээ байгуулчихсан үедээ бэлтгэлийг нь сайтар хангасны дараа “Ашигт малтмалын тухай” хуулийн 5.6-д “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаална” гэж заасны дагуу хувьцаагаа арилжаалж эхлэх юм бол хувьцааных нь үнэ, дансны үнэнээсээ буюу өөрөөр хэлбэл хийчихээд байгаа хөрөнгө оруулалтынхаа үнийн дүнгээс хэдэн зуу дахин өсдөгийг Монголын Овоот толгойн нүүрсний ордод түшиглэн хөрөнгө босгосон Саут Гоби Сэндс /харамсалтай эзэн нь монголчууд биш өнөөх Фрийдланд,

Хятадын төрийн хөрөнгө оруулалтын сан 20-иод хувийг нь эзэмшдэг/ мөн түүнчлэн Тавантолгойн ордын Ухаа худгийн хэсэгт үйл ажиллагаа явуулж байгаа Энержи ресурс компани, Монголын Засгийн газартай хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ гэх луйврын гэрээг Оюутолгой дээр байгуулж чадсаны үр дүнд /Дэлхийд ашиглаж эхлээгүй байгаа зэс, алтны хамгийн том орд гэж мэргэжилтнүүд үзэж байгаа/ Айванхоугийн хувьцааны үнэ хөрөнгийн биржид өсч, түүнээс 10 тэрбум долларын орлого олчихоод түүнийгээ Монголын талд зээл олгож байгаа нэрээр жилийн 12 орчим хувийн хүүтэй “шахаж” байгаа Фрийдландын түүх харуулна.

Чухамхүү хөрөнгийн биржид гарах үедээ олдог энэхүү асар их мөнгө хэний халаасанд орох вэ гэдэг нь тухайн ордыг ашиглах эрх нь хэнд байна вэ гэдгээс л шалтгаална.Зөвхөн УИХ-ын 39 дүгээр тогтоолыг яг таг мөрдөн хэрэгжүүлж байж л Монголын үндэсний аж ахуйн нэгжүүд болон бүх иргэдийн ашиг сонирхолыг өөрөөр хэлбэл Монгол улсын эрх ашгийг хангасан өндөр ашиг олох болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car