antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2011 Comments are off

Эрдэнэт” үйлдвэр “Шим технологи” компанитай хуйвалдан Израйль компанийг 6 сая доллароор хулхиджээ

нийтлэсэн Admin

“Дэлхий дээр жүүдүүд шиг ухаантай зальтай наймааны овсгоотой хүмүүс байдаггүй гэдэг ч монголчууд хамраар нь

газар хатгатал зад хулхидаад хаячихжээ. Бүр 6 сая доллароор гээд бод доо.Манай ганц саалийн үнээ гэгдэг “Эрдэнэт” улсаас гадна дарга нарын шахаа, олигархиудын компаний гээд өчнөөн амьтаныг тэжээж яваа буянтай үйлдвэр юм. Тэдний нэг нь “Шим технологи” компани.“Эрдэнэт”-д олон жил шахаахийн тэжээлгэж ирсэн азтай айл. Бараа шахаж нэг мөнгө салгана, зээл авч нэг торгож бараг л айлын эрх хүүхэд шиг аашилдаг гэнэ. Хоёр жилийн өмнө “Эрдэнэт”-ийн Ерөнхий хорооны хурлаар олон жил найдвартай харилцагч явсан зарим компаний зээлийн хугацааг сунгах, хөнгөвчилөх асуудлыг хэлэлцэхэд “Шим технологи”-ийн нэр цохиж явсан. Зээлээ ч хөнгөлүүлж чадсан төдийгүй хөрөнгө оруулалт аваад хамтарсан охин болсон. Ингээд Ч.Ганзориг хамтарсан компаниа “санхүүгийн хувьд дэмжин” гаднаасзээл авахад нь зориулж батлан даалт гаргаж өгчээ.

Тэгэхдээ олон жил “Эрдэнэт”-ийн зэсийг гадагш нь дамласан “Метал-тех” гэдэг Израйлийн компаниас 6 саядолларын богино хугацаатай зээл авсан аж. Нэгэнт л “Эрдэнэт” гэдэг аварга батлан даалт гаргасан болохоор жүүдүүд арай алдчихгүй байлгүйгээд өгчихсөн нь ойлгомжтой. Гэтэл монголчууд ёстой нэг хулхидах шиг болжээ. Оны өмнөхөн жүүдүүд “Шим технологи” дампуурчихлаа, өнөө мөнгө лөөлөө боллоо гэсэн Ч.Ганзориг захирлын гарын үсэгтэй бичиг аваад золтой л ухаан алдаад уначихсангүй. Яаран лавлатал үнэн болж таарчээ. 6 саядоллароо монгол чонын хүзүүнд зүүгээ далдчихсан “Метал-тех”-ийнхэн уг нь дотроо их юм бодож байсан гэнэ.

Урьд нь Монголд ажиллаж байгаад зэсийн үнэ унах үед хамаг оффисоо хаагаад гарсан. Одоо зэсийн үнэ өсөхөд эргээд манай зэсэн дээр ажиллах санаатай “Эрдэнэт”-ийг зулгуйдан 6 саядоллар зээлээч гэхэд нь уухайнтас өгчихөж. Харин одоо юун доллар юун зэс болж байгаа бололтой. Манай хэд ч яахав зохион байгуулалттай зээл аваад зохион байгуулалттай компаниа дампууруулсан нь ойлгомжтой. Жүүдүүд ч тэгж хардаж байгаа бөгөөд “ямар муухай хүмүүс вэ, мөнгө өгөхгүй бол шүүхдэнэ шүү” гэсэн утгатай бичиг Эрдэнэтийн захиралуудад ирсэн гэнэ.Гэсэн ч цаадуул нь “муусайн жүүдүүд манай зэсэн дээр тоглож овоо хэдэн юмтай болсон, бид бараг авах ёстой юмаа авсан, тэгээд ч дэлхийн энтэй үйлдвэрийг нэг муу жүүд компани шүүхдээд яадаг юм” хэмээн томорч сууна. Харин тэрхүү 6 саядоллар явж явж МАН-ыншинэ байранд шингэсэн тухай зарим нэг таамаг сонсогдсон.

 

Чухалмн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car