antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 30, 2012 Comments are off

Ёроолтой савны ёроолгүй эзэд

нийтлэсэн Admin

Монгол Улсын татварын тогоонд юүлж байдаг хоёр төрлийн шингэн байдаг. Хоёулаа онцгой албан татвартай. Нэг нь согтууруулах ундаа, нөгөө нь нефтийн бүтээгдэхүүн. Өнгөрсөн жил түлш, шатахууны үнэ нэгэн шөнийн дотор явган хүн унаж тустал 260 төгрөгөөр огцом нэмэгдсэн. Энэхүү үнийн өсөлт махны үнээс эхлээд таксины хөлсийг хөөрөгдсөн учраас иргэдэд ихээхэн дарамт болсон билээ. Үнийн хөөрөгдлийг зарим нь АН хамтарсан засгаас гарсантай холбон тайлбарлаж байхад импортлогч компаниуд ОХУ-д боловсруулсан нефтийн экспортын үнэ нэмэгдсэн, ам.долларын ханш өссөн хэмээн шалтаг заан цайруулах оролдлого хийж, Нефть хийн ассоциацаас бүр мэдэгдэл гаргаж байлаа.

Гэтэл ирэх есдүгээр сарын нэгнээс түүхий нефтийн экспортын гаалийн татварыг 17 хувь нэмэх шийдвэрт ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев гарын үсэг зуржээ. Ингэснээр нэг тонн түүхий нефтийн экспортын гаалийн татвар 336,6-393,8 ам. доллар болж өснө. Мөн одоо 302,9 ам. доллар байгаа шатахууны татварын хэмжээ 354,4 болж нэмэгдэх юм байна. Энэ нь ОХУ-ын үндэсний “Уралс” маркийн нефтийн дундаж үнэ өссөнтэй холбоотой ажээ. Умард хөршийн түлш, шатахууны үнийн энэхүү огцом өсөлтийг манай импортлогчид дагалдвал нэг литр бензиний жижиглэнгийн үнэ 30 хүртэл төгрөгөөр нэмэгдэж болзошгүй.

Үүнийг ихэнх нь МАН-ын угшилтай нефть бүтээгдэхүүн импортлогч томоохон компаниуд улс төрийн хөзөр болгон ашиглаж болох талтайг мэргэжилтнүүд сануулж байна. Хашир хүн гэж хаширсан хүнийг л хэлдэг. Өнгөрсөн жил үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн импортлогчдод Засгийн газраас 17 тэрбум төгрөгийн торгууль тавьсан. Харамсалтай нь Сү.Батболдын танхим үүнийгээ авч чадаагүй байхад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва хүчингүй болгосон нь эрхэм гишүүн С.Ганбаатарыг одоо хүртэл бухимдуулж байгаа. Арга ч үгүй биз, 36 цэцэрлэг элбэг барих мөнгө шүү дээ.

УИХ-д бүлэг байгуулж чадаагүй МАН-ынхан ОХУ-ын гаалийн нэмсэн татвараар далимдуулан хандивлагч компаниудаа улс төрийн зорилгоор ашиглах тухай яриа ч чих дэлсэв. Энэ нь ерөөсөө улс төрийн уламжлалт шалтгаантай гэдэг нь төр засгийн ой санамжид байх ёстой. С.Баярыг 2008 онд Ерөнхий сайд болсны дараа хамтарсан Засгийн газрын өмнө тулгамдсан олон асуудал овоорч, МАХН сонгуулийн мөнгөө босгохын тулд газар сайгүй  эрэлд мордсон. Тэгэхэд түлш, шатахууны импортын татварыг зургаан сар тэглэн, түүнийг гаднаас зөөвөрлөдөг дархан эрхтэй хориод компанийн мөнгө түрийвчиндээ багтахаа байж, улс төрийн том намын халаас руу асгарч эхэлсэн. Парламентын сонгуульд мөнгийг ёстой л гарын салаагаар урсгасан билээ. Дараа нь 2009 онд хэсэгчилсэн байдлаар татварын тэг бодлого үйлчилсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр шүү дээ.

Иймээс Сонгуулийн шинэ хуулийг батлангуут улс төрийн дээд хүрээнийхэн мөнөөх хоёр жил гаруй сувайрсан үнээгээ санаж, гарын алга нь загатнаж эхэлсэн. Яаж саахаа л яг тохироогүй байлаа. Ингээд 2011 оны сүүлчээр АН засгаас гарахаа мэдэгдэнгүүт өрсөж хийсэн мэх нь даацтай болж чадаагүй. Шулуухан хэлье. 2012 оны нэгдүгээр сарын 6-ны баасан гариг. Ажил тарангуут 18 цагаас Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсангийн өрөөнд 21 цаг 30 минут хүртэл 15 хүн хуралдав. Албан ёсоор хэлбэл 2009 онд ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын тушаалаар байгуулагдсан Нефть бүтээгдэхүүний хангамж, нөөц, үнэ тогтоох комиссын хурал юм байна. Хуралд Б.Ариунсангаас гадна Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан, бензиний үнэ нэмэхэд эхэндээ нэр цэвэр явсан “Петровис”, “Сод Монгол”-ын төлөөлөгчид, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “хоёр мануухай” болон мэдээж “Шунхлай”, “Петрожамп” зэрэг компанийн 15 хүн хор найруулахад оролцжээ. Хурлыг хааж Б.Ариунсан хэлэхдээ, үнэ нэмэх шалтгаан нь ам.долларын ханшийн өсөлттөй холбоотой гэж ойлголоо. Аи-80 бензинийг 1850, Аи-92-ыг 1885, дизель түлшийг 1855 төгрөгөөс хэтрүүлж болохгүй шүү. Компаниуд үнэ нэмсэн тайлбараа сонин хэвлэлээр аятайхан хийгээрэй гэсэн. Харин дараахан нь дэд сайд нефтийн компанийнхан манай өрөөнд дайрч ороод шахалт үзүүлсэн гэж байхад нөгөөдүүл нь төрийн сайд дуудаагүй бол ажил тарахад бид өрөөнд нь дайрч орохгүй ш дээ хэмээн уснаас хуурай гарсан.

Энэ шийдвэр гарахын өмнө Улаанбаатарын ШТС-ууд дээр автомашины уртын урт дараалал үүсч, бямба, ням гаригт “Сод Монгол”, “Петровис”-ын станцуудын ойр орчим машин техникээр пиг пүүрэн байлаа. Ингэж нефтийн бүтээгдэхүүн импортлогчид ганц хоёрхон өдөрт хэдэн сарын орлого олж, сугарч үлдсэн хоёр компани ч хоёр хоногийн дараа шархаа элбэг нөхсөн билээ. Золиосонд нь энгийн олны хоногийн хоол хорогдож, явгарахад хүрсэн. Эцэст нь шударгаар дүгнэхэд эрх баригчид хоёрдугаар сарын нэгнээс төрийн албан хаагчдын цалинг 80 мянган төгрөгөөр нэмэх эх үүсвэрээ бий болгох, сонгуулийн амлалтаа гүйцээх нүх сүвийг бүрдүүлэх МАНАН-гийн улс төрийн нэгдсэн ашиг сонирхол түлхүүрдэж өгсөн юм. Түүнээс биш ам.долларын ханшийн өсөлт нөлөөлж, импортын урьдчилгаа төлөх хугацаа тулгамдсан юм бол хэн ч, юу ч шийдэхгүй бямба, нямыг угтуулж эзгүйчилсэн нь ийм учиртай байсныг одоо нэхэн санахад илүүдэхгүй биз ээ.

Тэгэхэд түлш, шатахууны эрэлт, нийлүүлэлт хэвийн, “ногооны” ханш оны эцэст 53 төгрөгөөр л нэмэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл, Монголбанкны ханшаар 1435, ченжүүдийн гар дээр 1470 төгрөг байлаа. Тэр байтугай нэг ам.доллар 2000 төгрөгт дөхөхөд бензиний үнэ ингэж тэнгэрт тулж байгаагүй. Одоо болохоор үнийг 50 төгрөгөөр буулгаж, Засгийн газар ЭБЭХ-ний дэд сайд, Газрын тосны агентлагийн дарга, орлогч хоёр, ШӨХТГ-ын хоёр даргыг ажлаас нь халж, импортлогчдын дунд 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулаад наашаа харж уйлан, цаашаа харж инээж байсан. Тэдний хувьд энэ нь шийтгэл биш амралт, мөнгөн торгууль бус чихрийн цаасны дайтай санагдаж, 50 төгрөг хассан нь бодитоор нэмж болох 170 төгрөгөөс даруй 60-аар илүү хэвээр үлдсэн шүү дээ.

Ер нь нефтийн бүтээгдэхүүн импортлогч компаниуд Монголын зах зээлээс мөнхийн дундаршгүй ашиг унагаж байдаг. Бидний жилийн хэрэгцээ 800 мянга гаруй, сайндаа нэг сая тонноор хэмжигдэнэ. Тэдний зөвхөн нуусан цэвэр ашиг 100 мянга гаруй тоннын борлуулалттай тэнцэнэ. Яагаад гэвэл манай ганц сайн гадаад түнш ОХУ түлш, шатахуунаа Монголд тонноор тооцож нийлүүлдэг. Гэтэл нэг тонн (1000 л) шатахууныг жижиглэн худалдаалахад 1150-1300 литр болдог. Тонн тутмаас дунджаар 200 литрийг саадаг юм бол таван тонноос нэг тонн тунаж үлдэнэ. Хөндлөнгийн хэн ч мэдэхгүй, дэлхийн жишгээс ангид ийм наймаа Орос, Монгол хоёрын хооронд л хийгддэг. Тийм ч учраас бүр Москвагийн цаанаас заримдаа зөөж байна хэмээх гомдлын цаана хилийн дээс даваад л авч болох хятадууд нефтийн бүтээгдэхүүнээ литрээр тооцож экспортолдогт оршино. Хэнбугай ч үүнийг одоо хэр хэмжих нь байтугай тооцож зүрхлэхгүй.  Кувейтээс бэлэглэсэн түүхий нефтийг боловсруулахыг хүсэхгүй байгаа нь импортлогчдын ашиг сонирхолд нийцэж байна. Монголын төр засаг ард түмнээ архиар угжиж, түлш шатахуунаар хясч, онцгой албан татвар нэрийн дор мөнгө босгож, улс төр хийдэг араншин шинэчлэгдэх болов уу.

ОХУ-д түүхий нефтийн экспортын татвар нэмэгдэх нь. Манай ёроолтой савны ёроолгүй эзэд яах бол…

Х.Ариунбаатар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car