antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2011 Comments are off

Ж.Дамдин ялтан солилцох гэрээнд хамрагдахгүй

нийтлэсэн Admin

Киргизээс БНХАУ-ын Шинжаан Уйгарын нутгаар дамжуулан дөрвөн кг хар тамхи зөөвөрлөж явсан Монгол Улсын иргэн Ж.Дамдин цаазын ял сонсч, Уримчи хотын шоронд хоригдож байгаа билээ. Улсын хил дамнуулан хар тамхи зөөвөрлөнө гэдэг онц, хүнд ноцтой гэмт хэрэгт ордог учраас тухайн улсын хуулийн дагуу цаазын ял оноосон. Гэхдээ Монгол Улс БНХАУ-ын хооронд ялтан солилцох гэрээ байгуулж буй учир Ж.Дамдины амийг хэлтрүүлж, цаашилбал эх оронд нь авчрах байх гэсэн найдвар төрөөд байсан. Тэгвэл сүүлийн үед Ж.Дамдины цаазын ялыг нь гүйцэтгэсэн, гэвч энэ талаар ар гэрийхэн болон Монгол Улсынханд мэдэгдээгүй гэх мэдээлэл гараад байгаа билээ. Харин энэ талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Болор “Манай улсын иргэний цаазын ялыг гүйцэтгэсэн талаар бидэнд албан ёсоор мэдээлээгүй. Манай улсын иргэн ямар гэмт хэрэг хийсэн болон ямар ял авсан, хэрэв цаазын ял эдэлсэн бол бидэнд бүх мэдээллийг нь албан ёсоор мэдэгдэнэ. Ж.Дамдины талаар бидэнд ямар нэгэн мэдээлэл ирээгүй байгаа.  Мэдээлэх ч ёстой. Өршөөх, ялтан солилцох гэрээний дагуу солих боломж байхгүй. Учир нь ялтан солилцох гэрээнд онц, хүнд гэмт хэрэгт холбогдсон бол солилцох боломжгүй гэж байдаг. БНХАУ-тай манай улс гэрээ хийхээр үзэглэж байгаа боловч бүрэн дуусаагүй.  Ж.Дамдин онц ноцтой, хүнд гэмт хэрэг учраас ялтан солилцох гэрээнд хамрагдахгүй байж болох ч гэрээ дуусгавар болсны дараа энэ талаар мэдээлнэ” гэлээ.

Одоогоос хоёр жилийн өмнө Ж.Дамдин нь тус улсын дунд шатны шүүхээс цаазаар авах ял сонссон юм.  Энэ асуудалд манай улсын гадаад харилцааны яам, Засгийн газар анхаарч, БНХАУ-ын талд түүний цаазын ялыг хэлтрүүлж өгөх хүсэлтийг удаа дараа тавьсан. Үүний үр дүнд БНХАУ-ын дээд шүүх  хэлэлцэж Ж.Дамдинд холбогдох хэргийг хоёр жилийн хугацаатай хянан шийдвэрлэх шийдвэр гарсан.  Хянан шийдвэрлэх гэдэг нь түүнийг цаазаар авахыг нь хойшлуулан, шоронд байх хугацаандаа биеэ хэрхэн авч явах, өмнө нь Монголд гэмт хэрэг хийсэн болон холбогдож байсан эсэхийг нь тодруулж нягтлах юм байна. Хоёр жилийн дараа түүний цаазаар авах ялыг гүйцэтгэх эсэх талаар шүүх хурал болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн  30 гаруй орон нэгдэж чадсан цаазаар авах ялыг эсэргүүцэж, хүний эрхийг дээдлэх уриа гаргаад байгаа. Манай улсын хувьд энэ оны нэгдүгээр сар хүртлэх хугацаанд цаазаар авах ял гүйцэтгээгүй байгаа юм.

БНХАУ-ын хойд, баруун хойд мужуудад манай улсын хэд хэдэн иргэн шоронд хоригдож байгаа тухай мэдээлэл бий. Тэдгээр иргэд нь ихэвчлэн хулгай, танхай, бичиг баримтын зөрчилтэй, биеэ үнэлсэн хэргээр хоригддог гэнэ. Ямартай  ч цаазын ял сонссон манай улсын иргэн  Ж.Дамдин хоёр улсын хоорондох ялтан солилцох гэрээний дагуу эх орондоо ирэх боломж одоогоор байхгүй. Харин хоёр жилийн дараа Монгол Улсын иргэн Ж.Дамдин цаазаар авхуулах уу эсвэл өршөөгдөх үү гэдгийг шийдэх хүртэл асуулт хэвээр үлдэж, БНХАУ-ын шүүхийн шийдвэрийг хүлээж суухаас өөр аргагүй  байгаа аж.

Ш.Оюун /сурвалжлагч/

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car