antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 1, 2012 Comments are off

Д.Ганхуяг, Ж.Батзандан нар түр үнэмлэхээ авлаа

нийтлэсэн Admin

УИХ-ын 2012 оны сонгуулийар нийслэлийн Баянзүрх дүүрэг, 22 дугаарт тойрогт АН-аас нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, АН-ын ҮЗХ-ны гишүүн Ж.Батзандан нар өнөөдөр 14.30 цагт УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардан авлаа. Эрхэм гишүүн Д.Ганхуяг энэ үеэр “Гурван удаа надад итгэл хүлээлгэж төрд төлөөлүүлэхээр сонгосон нийт баянзүрхчүүд, налайхчууддаа баярласнаа илэрхийлье” гэлээ.

Тэрбээр ирэх дөрвөн жилийн хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлуудаа сонгуулийн сурталчилгааны үеэр иргэд сонгогчиддоо тайлагнасан юм. УИХ-ын сонгуульд тойрогтоо хамгийн олон санал авсан Д.Ганхуяг, Ж.Батзандан нарт УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойргийн дарга н.Баатарням, нарийн бичгийн дарга н.Амартүвшин нар гардуулан өгөв.

                           Д.ОЮУН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car