antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 30, 2012 Comments are off

Монгол улс эвсэлийн засгийн газартай болох уу?

нийтлэсэн Admin

6-р сарын 28-нд Монгол улсад Улсын их хурлын ээлжит сонгууль явагдлаа. Сонгуульд сонгогчдын 67 % оролцов. Энэ жилийн Улсын их хурлын сонгуульд анх удаагаа саналын хуудсыг цахим тоолуураар тоолсон бөгөөд сонгуулийн урьдчилсан дүн маргааш өглөө нь гарахаар төлөвлөж байлаа.

Гэтэл ийм зүйл болсонгүй. Монголын нийслэлээс уламжилж буйгаар, өрсөлдөгч хоёр гол хүчний нэг болох Монголын Ардын намын шаардаснаар гараар тоолж байна. Хуулийн дагуу сонгуулийн эцсийн дүн 15 хоногийн дараа зарлах ёстой юм.

Нэг намтай засгийн газрыг байгуулахын тулд нам нь УИХ нийт авсан суудал дээрээ нэг гишүүний мандатыг нэмэх буюу, доод тал нь 39 мандат авсан байх ёстой юм. Ардчилсан намын удирдагчид хийсэн мэдэгдэлдээ, тус нам 36 мандат авсан гэсэн. Хоёрдугаар байранд Монголын Ардын нам, гуравдугаар байранд МАХН болон МҮАН-ын эвсэл тус тус оржээ.

МАН сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй байх гэж Оросын ШУА- ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин тэмдэглээд: «Хэрвээ ардчиллынхан сонгуульд ялимгүй саналаар илүүтэй ялах юм бол, МАН-ын талынхан гудамжинд гарч сонгуулийн дүнтэй маргалдахыг оролдох болно. Хэрвээ МАН ялах юм бол, гудамжинд ардчллынхан гарч мөн хатуу, хурцаар эсэргүүцэлээ илэрхийлэх болно» гэлээ.

Улс төр судлаач Владимир Родионов харин хүмүүс 2008 он шиг гудамжинд гарч, эмх замбараагүй байдал давтагдана гэдэгт эргэлзэж байна. Тэрбээр үзэхдээ, нэг ч нам 39 суудал авч чадахгүй, Монголд дахин эвсэлийн засгийн газартай болно гэж үзэж байна. Гэхдээ одоогийн хоёр намтай засгийн газраас ялгаатай нь гуравдахь хүчин “Шудрага ёс” эвсэлийнхэн шинээр гарч ирнэ.

«Гуравдахь хүчнийхний саналаас Улсын их хурлын бүрэлдэнүүн шалтгаалах бөгөөд Монгол улсын эдийн засгийн чухал салбар тухайлбал, уул уурхайн гол хуулийн төслүүдийн хувь заяа шалтгаалах юм. Энэ бол намын бүлгэмүүдийн хоорондын наймаа байх болно. Шинээ сонгогдсон парламентад тус улсын ерөнхийлөгч асан, МАХН-ын удирдагч Намбарын Энхбаярын хүчин зүйл багагуй үүрэг гүйцэтгэх болно. Түүний нам улсын их хуралд орсон бөгөөд харин түүнийг сонгуулиас өмнө сонгуульд оролцохыг нь түдгэлзүүлсэн. Энэ нь түүний намын гишүүд бөгөөд парламентад сонгогдоод байгаа гишүүдийн хооронд болон парламениын бусад гишүүдийн хоорондын харилцааг хурцатгаж мэдэх юм. Олон зүйл нь намуудын удирдагчид өөр хоорондоо хэрхэн тохирохоос гадна, намууд дахь жинтэй үгтэй хүмүүсээс шалтгаалах юм» гэж Владимир Родионов хэллээ.

Монголын ниймгэмлэгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд парламентад суудалтай гурван гол намын хөтөлбөр зарчмын хувьд ялгаагүй юм. Тэд уул уурхайн салбар тус улсын хөгжлийн зүтгүүр болох ёстой гэдэгт санал нэгдэж байгаа юм. Тэд бүгд монголын газрын асар их баялагийг нийгэмд дээд зэргийн шудрагаар хуваарилах шаардлагатай тухай мэдэгдэж байгаа төдийгүй, харин үүний тулд дэд бүтэц, тухайлбал, тээврийн бүтцийг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

Хэн нэг нь монголын байгалийн баялагийг эзэмшихэд гадаадынхантай хамтран ажиллахыг илүүтэй дэмжиж байхад, нөгөө нь арай бага дэмжиж байна. Гэхдээ ийм хамтын ажиллагааг хэн ч үгүйсгээгүй юм. Гэсэн ч эдгээр төслүүдийн бодит хэрэгжилт нь парламентын фракцууд болон их хурлын гишүүдийн бүлгэмүүдийн монголын бизнесийн ашиг сонирхолыг лоббиддог бизнес хүрээнийхний тэмцлээс шалтгаалах юм.

Гадаадынхны хувьд баримталж буй бодлогод тухайлбал, Орос улс ямар нэгэн өөрчлөлт орохгуй гэж Владимир Родионов үзэж байна. Байнгын худалдаа арилжаа, яриа хэлэлцэл, томоохон орд газруудын тендерүүдийн болзолыг эргэн харах нь байсаар байна. Оросын компаниуд монголын баян нутгийн олборлолтуудад оролцохын тулд дипломатын гайхамшигтай урлагийг гаргаж, тэвчээр заах хэрэгтэй юм.

“Оросын дуу хоолой” радио


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car