antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 29, 2012 Comments are off

МАН ялалт байгуулсан бие даагч хоёр гишүүнд баяр хүргэжээ

нийтлэсэн Admin

Сонгуулийн дүнг албан ёсоор зарлаагүй байгаа ч намууд сонгуулийн штаб дээр тойрогт ялсан нэр дэвшигчиддээ баяр хүргэж эхэллээ.  Энэ жил хамгийн олон буюу гурван бие даагч УИХ-ын гишүүн болох магадлалтай байгаагаар онцлог болж байна. Дархан-Уул аймагт МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар, Хөвсгөл аймагт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Дорнод аймагт Х.Болорчулуун нар бие даан өрсөлдөөд тойргоосоо гарсан тухай мэдээлэл ирээд байгаа юм. Энэ гурван бие даагчийн хоёр нь буюу Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-ын нэр доор явдаг хүмүүс. Тэдэнд намынхаа өмнөөс нэр дэвших боломж олдоогүй ч шүд зуун, бие дааж өрсөлдсөн. Тиймээс өнөөдөр МАН-ын зүгээс тэдэнд олон санал авсанд нь баяр хүргэсэн байна.

Ц.Даваасүрэн гишүүний хувьд МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас баривчилсны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, намынхаа бодлогыг шүүмжилж байсан. Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ч.Улаан зэрэг буйраа сэлгэсэн гишүүдтэй хамт Н.Энхбаярыг суллах ёстой хэмээн хэвлэлийн бага хурал зарлаж байсан нь саяхан. Гэвч тэрбээр Ч.Улаан нар шиг МАХН-д оролгүй МАН-д үлдсэн. Харин МАН, МАН-ын ёс зүйн хороо Ц.Даваасүрэнг Бага хурлын гишүүнээс хасч орхисон сонин үйл явдал болсон билээ. Тиймээс Ц.Даваасүрэн гишүүн наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болж, эцсийн мөчид Хөвсгөл аймгаас бие даан нэр дэшихээр болсон юм.
Харин “Дорнод гурил” ХХК-ны захирал Х.Болорчулуун бол Дорнод аймагтаа бас ч гэж байр суурь, нэр нөлөөтэй хүн. Тэрбээр хоёр жилийн өмнө МАН-ын дарга С.Батболд аймагт нь зочилох үеэр МАН-д элсэж байсан юм. Дорнод аймгийн хүнсний зах зээлийг атгасан хүн ч гэж зарим нь ярьдаг. Түүний нэр МАН-ын нэр дэвшичгдийг тодруулах Бага хурлаас ч өмнө яригдаж байсан. Гэсэн ч олон хүний адил тойрог авч чадалгүй ганзага хоосон буцжээ. Мөнгөтэй, нөлөөтэй бизнесмэний хувиар Х.Болорчулуун ийнхүү УИХ-ын гишүүн болох магадлал өндөртэй болжээ. Хэдийгээр сонгуулийн дүн гараагүй байгаа ч  МАН-ынхан хоёр суудал “зулгаасан” тэднийг намдаа хэрхэн эргүүлэн татахын тулд санаа тавьж эхэлсэн байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг эргүүлэн Бага хурлын гишүүн болгох талаар ч яригдаад эхэлжээ.

Т.Гэрэл
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car