antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2011 Comments are off

Н.Түвшинбаяр хүрэл медаль хүртлээ

нийтлэсэн Admin

Арбын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болж буй жүдо бөхийн Гран при тэмцээнд Олимпийн аварга Н.Түвшинбаяр хүрэл медаль хүртжээ. Тэмцээний эхний өдөр манай бөхчүүдээс 60 кг-ын жинд барилдсан Г.Болдбаатар мөнгө, 66 кг-д С.Мияарагчаа, эмэгтэйчүүдийн 52 кг-д МУГТ М.Бундмаа нар хүрэл медаль хүртээд байсан юм. Аваргын медаль нэмэгдсэнээр манай бөхчүүд Абу Дабигийн гран приг нэг мөнгө, гурван хүрэл медаль авсан амжилттай өндөрлүүлсэн байна. Тодруулбал өчигдөр болсон барилдаанд -78 кг-д барилдсан Азийн тивийн аварга П.Лхамдэгд тавдугаар байр эзэлжээ. Эхний тойрогт гоц мөргөсөн манай бөх дарагийн тойрогт ОХУ-ын Вера Москалюкийг өвдөг шороодуулсан. Харин медалийн төлөөх өрсөлдөөнд Унгарын Абигейл Жуд ялагджээ. А.Жуд энэ тэмцээнд аваргалсан бол П.Лхамдэгдийн хувьд дэлхийд чансаагаараа есдүгээрт эрэмбэлэгдэж байна.

Түүнчлэн чансаагаараа Б.Тэмүүлэн дэлхийд 12, Б.Түвшинбаяр 15 дугаарт эрэмбэлэгдэж байгаа аж.

Г. Гэрэлт


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car