antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 18, 2012 Comments are off

Хоолноос өөр худалдаа эрхлэх зөвшөөрөл өгөхгүй

нийтлэсэн admin

Наадмын талбайд хоолноос өөр худалдаа эрхлэх хүмүүст зөвшөөрөл өгөхгүй байхаар шийдвэрлэжээ.

Албаныхны мэдээлснээр зөвхөн хоолны төрлийн худалдаа хийх хүмүүст зөвшөөрөл олгох юм байна. Ялангуяа эд бараа, хувцас зэргийг худалдаалахыг хориглоод байгаа аж. Дашрамд дурьдахад, Хүй долоон худагт худалдаа арилжаа явуулах нийт 100 аж ахуйн нэгжид зөвшөөрөл өгөх юм.

Харин Төв цэнгэлдэх хүрээлэнд 500 аж ахуйн нэгжид худалдаа хийх зөвшөөрөл өгөх бөгөөд үүнээс бараг 60 гаруй хувь нь хоол, тэр дундаа хуушуурны наймаа хийхээр болжээ.

Тухайн худалдаалах бүтээгдэхүүн нь хяналтын байгууллагын хүнсний аюулгүй байдлын талаар гаргасан дүгнэлттэй, хадгалалтын хугацаа дуусаагүй, аюулгүй байдалд нь өөрчлөлт ороогүй байх.

Мөн худалдаа үйлчилгээ эрхлэгч нь заавал аж ахуйн нэгж байх ба эрүүл үзлэг шинжилгээнд хамрагдсаныг гэрчлэх дэвтэр, мэргэжлийн үнэмлэхтэй байх шаардлагатай аж.

Наадмын талбайд элдэв төрлийн бараа, хувцас, тоглоом зэргийг худалдаалахыг энэ жилээс эрс хориглоод байгаа бөгөөд хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулаад, наадмаа тэмдэглэхийг холбогдох албаныхан сануулсаар байгаа аж.

Б.Золзаяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car