antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2011 Comments are off

Гишүүд хил манав

нийтлэсэн Admin

УИХ-ын 12 гишүүн өнгөрсөн хагас, бүтэн сайн өдөр Хэнтий аймаг дахь хилийн цэргийн 771 дүгээр ангид “алба хааж” хил манажээ. Эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ, З.Энхболд, Ж.Сүхбаатар, Д.Ганхуяг, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Ц.Батбаяр, Н.Батбаяр , Х.Жекей нарын 12 гишүүн хээрийн эрээн хувцас өмсч, буу зэвсэг агсч, морь унаж, хээрийн цай ууж, шөнө хилийн харуулд гарч цэргийн амьдралаар хоёр хоносон байна. Тэднээс гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Жекей, Ц.Батбаяр нар л цэргийн алба хаажээ. Х.Жекей бол бригадын генерал цолтой, хил хамгаалахын дэд дарга явсан хүн. Харин бусад гишүүдэд хил манах их сонирхолтой санагджээ. Улсынхаа хилийг онгоцоор давж гадаад орнуудад зорчдог, их сайндаа оюутан ахуйдаа галт тэргээр хил нэвтэрч явсан тэд торгон хил дээр зогсч байхдаа “Миний ард эх орон, харин өмнө харийн нутаг байгаа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж, эх орноо мэдэрсэн. Ахмад үе маань холбоо харилцаа муутай цагт яаж хилээ хамгаалдаг байгаа вэ гэдэг бахархмаар санагдсан” хэмээн ярьж байна лээ.

Эндээс харвал хил манасан нь эрхэм түшээдэд эх оронч “хүмүүжил” олгосон байна. Болдог бол 76-уулангаар хил мануулбал ашигт малтмалын гэрээ хэлцэл хийхдээ арай өөрөөр ханддаг болж магадгүй л бололтой.


Д.ОЮУН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car