antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 21, 2012 Comments are off

“Эдийн засгийн өгөөжэй өсөлт, эрх зүйн шинэтгэл” олон улсын чуулган зохион байгуулна

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулж буй “Эдийн засгийн өгөөжтэй өсөлт, эрх зүйн шинэтгэл” олон улсын чуулган 2012 оны тавдугаар сарын 29-30-нд “Их Тэнгэр” цогцолборт болно. Олон улсын энэхүү эрхзүйн чуулганд гадаад, дотоодын нэр хүнд бүхий хуульчид, бизнесменүүд, төрийн байгууллагын төлөөлөл, судлаачид зэрэг 200 гаруй хүн оролцоно. Тэд Монгол Улсын эрхзүйн шинэтгэлийн хүрээнд хурдацтай өсч буй эдийн засаг, бизнесийн орчны хууль эрхийн зохицуулалт ямар байгаа талаар хэлэлцэх юм.

Чуулганы үеэр дотоодын төдийгүй олон улсын хэмжээнд Монголын хууль эрх зүй болон бизнесийн орчны тодорхой асуудлуудыг хөндөн ярилцах салбар хуралдаанууд зохион байгуулна.

Энэхүү чуулганы үр дүнд манай бодлого боловсруулагчид, хуульчид, ажил хэрэгч хүмүүсийн төлөөлөгчид Монгол Улсын бизнесийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн зохицуулалт бүрдүүлэх талаар нэгдсэн ойлголттой болно гэж найдаж байна. Үүний сацуу эрх зүйн Чиглэлээр цаашид авах шаардлагатай арга хэмжээнд зориулсан нэгдсэн санал, зөвлөмж боловсруулах шинэ боломж бүрдэнэ.

Чуулганд “Хоган Ловеллс” олон улсын хуулийн компани, Монголын банкны холбоо хамтран зохион байгуулагч, дэмжигч байгууллагаар оролцох юм. Чуулганы албан ёсны хэвлэл мэдээллийн хамтрагчид нь “Файнаншл Таймс” сонин, “Блүмберг” телевиз байна гэж Ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албанаас мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car