Бүжиг дэглээч, жүжигчин Г.Ган-Очир гэхээр хүмүүс “Boom Town” хамтлагийн ахлагч гэдгээр нь илүүтэй мэднэ. Тэрбээр сүүлийн гурван жил “UBS” телевизтэй хамтран ажиллаж, сайн найруулагч гэдгээ олонд батлаад байгаа. Г.Ган-Очир “Зүрхэнд гэрэлтэх од”, “Мамма Миа”, “Мартагдашгүй намар-2” зэрэг мюзикл уран сайхны киноны бүжгийг дэглэж, “Universe Best Songs” наадмын шилдэг 25 оролцогчийн тоглолтын найруулагчаар, “Миний дуунууд” тоглолтын найруулагчаар сүүлийн хоёр жил ажиллаж байгаа юм. Тэрбээр хэлэхдээ “Би ийм нэр хүндтэй уран бүтээлчтэй, ийм том байгууллагатай хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг. Үнэхээр гар нийлсэн, хөдөлмөрч хамт олон юм” хэмээн хэлэв.
М.Анир
Холбоотой мэдээ
Comments are closed.