antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2011 Comments are off

Архи чинь бидний хувьд хоол л гэсэн vг

нийтлэсэн Admin

“Архи vйлдвэрлэгч, импортлогч, архичин-гэмт хэргийг єдєєгчид”

УИХ-ын эрхэм 76 гишvvн ээ! Та бvхэн “Архи vйлд­вэрлэгч, импортлогч, ар­хи­чин-гэмт хэргийг єдєєг­­чид” гэдэгтэй санал ний­­лэх vv. Хэрэв тийм бол тє­рийн бод­лого хэрэгтэй бай­на. Єглєєжин усархаг бороо орж, захын эргэн тойронд бєєн шавар шалбааг vvсчээ. Мяг­мар гарагт “Нарантуул” зах амарсан тул єчигдєр захын хєл хєдєлгєєн улам ч ихэс­сэн байв. Нааш цааш сvл­жилдэх машинууд хvмvvсийн хажуугаар єн­гє­рєхдєє шавар шалбаагт хутгаж, хэн нэгний хараалыг барна. Харин євгєнтийн гэг­дэх хэсэг архичид л шавар, шалбаагийг vл хайхран хаа тааралдсан газартаа сууж, шараа тайлахаар “Буланбо” нэртэй хvнсний дэлгvvрийн vvдэнд картын бараанд дугаарлаж буй аятай бєєгнєрєх аж. Дэлгvvрийн орчимд хоо­­­сор­­­сон ар­хины шилээ гуниг­тай харан суух нэгэн євгєн­тэй vг єдєж, цєєн асуул­тад хариулт авахыг хичээсэн юм. Суга таяг тулсан тvvний нvvр нь ямар нэгэн зvйлд хvчтэй тvлэгдэж, хvн харахад цочмоор болжээ. Тэрбээр vvнийгээ ч мэддэг бололтой, хар хєх ноосон мал­гайг хємсгєє хvртэл дарж ємсєєд, амны хаалт зvvж, нvдний шилээр нvдээ хал­халсан байв. Зєрж єн­гєр­сєн хvн болгоноос хэдэн тєг­рєг гуйх тvvнтэй ийн ярилц­лаа.

-Сайн байна уу?
-Сайн, сайн байна уу. Миний дvv, сайхан намаржиж байна уу. Ахдаа буян болооч.

-Яаж тэр вэ?
-Ах нь шараа тайлах гэсэн юм. Хэд ч хамаагvй мєнгє байвал єгєєч. /Энэ vед тэрбээр албаар эрvv амаа хєдєлгєж, салганах аж./

-Архи уух гэж байгаа хvнд хэн мєнгє єгєх юм бэ?
-Ахдаа тус болооч дээ. Гуйж байна миний дvv. 100 тєгрєг ч бай­сан хамаагvй.

-Мєнгє єгч болно л доо. Ер нь та яагаад архи уугаад байдаг та­лаараа яриач. Єнєєдєр ингээд уу­лаа гэхэд маргааш дахиад л гуйл­га гуйж, архи уух уу. Ядаж хоол унд авч идэж болдоггvй юм уу?
-Яах вэ дээ. Энэ чинь л амьд­рал шvv дээ. Архи чинь бидний хувьд бол хоол л гэсэн vг.

-Та тэгээд архи уугаад хоол иддэггvй хvн vv?
-Vгvй л дээ. Хvн юм болсон хойно юм идэлгvй яах вэ.

-Олсон мєнгєєрєє архи ууж байхаар хоол авч идээч?
-Идэж уух юм бол хаа сайгvй л байна. Нэг газрын хогийн са­выг он­гичиход заавал идэх юм гарч ир­дэг л байхгvй юу. Харин ар­­хийг заавал мєнгєєр авдаг юм.

-Та тэгээд ямар архи авах гээд байгаа юм?
-Уудгийгаа л авна.

-Тэр чинь ямар vнэтэй юм бэ?
-2000 тєгрєг.

-1000-ын архи гэж байхаа больчихсон юм уу?
-Тэрний чинь vнэ нэмэгдээд 2000 тєгрєг болчихсон шvv дээ.

-Хэзээнээс вэ?
-Удаж байна.

-Уг нь цагдаа нар 1000-ын ар­хийг аль хэдийнэ хорьчихсон. Хувь хvмvvс зардаг юм уу?
-Vгvй. Энэ дэлгvvрт /“Бу­лан­бо” дэлгvvр/ байнга л зарж бай­на. Ямар цагдаа нь тэр архийг хо­риод байгаа юм, бvv мэд. Муу­сайн новшнууд.

-Хэн новш гэж?
-Цагдаа нар л байхгvй юу

-Таныг яасан юм, тэд?
-Хэдэн зуун саяар нь мєнгє идэж, хулгай хийж байгаа нєх­дєє барьж чадахгvй байж бид­нийг байнга дарамтална.

-Архи уугаад байгаа хv­мvv­сийг тэгэлгvй яадаг юм?
-Заримдаа архи уугаагvй бай­хад ч дарамталдаг. Одоо бvр зах руу ч оруулахаа больсон.

-1000-ын архи зардаг дэл­гvv­рийг цагдаа нар шалгадаг уу?
-Тэр надад ямар хамаатай юм. Би уух юмныхаа л мєнгийг олж байвал боллоо.

-Тэр ч тийм л дээ. Эднийхийг 1000-ын архи зардаг гэдгийг энэ хавийнхан бvгд мэдэх vv?
-Мэдэлгvй дээ. Захын золбин нохой ч андахгvй. Хэдэн жилийн турш зарж байна. Манайхан тэнд шараа тайлах гээд овоорч байгаа биз дээ. Харахгvй юу.

-Таныг хэн гэдэг вэ?
-Чамд ямар хамаатай юм.

-Зvгээр л сонирхож байхад. Ну­таг хаана вэ?
-Увсынх.

-Нутгаасаа гараад удаж бай­на уу?
-Бараг 10-20 жил болчихлоо.

-Аль сумынх вэ?
-Яах гээд байгаа юм. Увсынх гэвэл болоо юм биш vv. Чи тэгээд ганц юмны мєнгє єгєх юм уу, vгvй юм уу. Єгєхгvй байж олон юм шалаад байх юм.

-Єгнє шvv дээ. Эхлээд хоёу­лаа жаахан ярилцъя л даа?
-Хэдэн тєгрєг єгєх гээд, юу яриулах гээд байгаа юм.

-Та гэр бvлтэй юу?
-Гэр бvлтэй байсан. Ахад нь хvн шиг сайхан амьдарч явсан vе бий.

-Та юу хийдэг байсан юм. Мэр­г­э­жилтэй юу?
-Vгvй ээ. Ажлынхаа газрыг хэлмээргvй байна. Манай хуучин танилууд єє энэ нєхєр архичин болчихож гэнэ биз. Би ийм юм ярихгvй ээ.

-Сайхан амьдарч байсан юм бол одоо яагаад ингэж яваа юм?
-Хvний амьдралд юу ч тохиолдож болно. Архи… Архи­наас л болж байхгvй юу.

-Яг яагаад архинд орчихсон юм бэ?
-Vгvй… Хvнд юу ч тохиолдож бол­но шvv дээ.

-Та нvvрээ тvлчихсэн юм уу?
-Тийм. Одоо овоо эдгэж бай­на. Арьс нь хуураад дуусч бай­гаа.

-Юунд тvлчихсэн юм бэ?
-Мэдэхгvй ээ. Шєнєжин ууж байгаад нэг єглєє босоод ир­сэн чинь л нvvр тvлэгдчихсэн, хор­соод алах гэж байсан.

-Их євдсєн vv?
-Євдєхєєр нь жаахан уучи­хаар гайгvй болчихдог юм.

-Эмнэлэгт очсон уу?
-Vгvй. Над шиг хvнийг ямар эмнэлэг авах вэ дээ. Бичиг баримт ч байхгvй.

-Нvvрэн дээр чинь халуун ус асгасан юм болов уу?
-Мэдэхгvй ээ, мэдэхгvй.

-Хаана тvлсэн юм?
-Гэртээ л байхгvй юу.

-Танай гэр хаана вэ?
-Яах гээд байгаа юм. Хэлэх­гvй.

-Би таны гэрээр яах вэ дээ?
-Яаж мэдэх вэ. Ер нь бид чинь байнга л гэрээ сольж нvvж яв­даг улс шvv дээ. Ямар сайндаа л цыганууд гэдэг хоч авч байх вэ.

-Бургасанд амьдардаг хvмvv­сийг цыганууд гэдэг биз дээ?
-Бид чинь зун бургасанд га­раад, євєл нь тєв суурин газрын халуун нvх барааддаг юм.

-Тvрvvн тантай хамт сууж бай­сан хvмvvс дунд эхнэр хvv­хэд чинь байсан уу?
-Байхгvй ээ.

-Та эхнэр хvvхдийнхээ та­лаар жаахан яриач. Одоо хаана бай­даг юм бэ?
-Тэр талаар юм ярихгvй ээ. Ча­дах­гvй.

Ийн ярилцаж байх зуур євгєн­тэй хамт архи ууж бай­сан эрчvvд нэлээн хэдэн хvн да­гуулаад бvл нэмсээр ирэв. Бид ч тэднээс зайгаа барьж, євгєнтэй тохирсон ёсоор ганц шил архиных нь мєнгийг єгєєд явсан юм. Эдний хувьд аж амьд­ралынхаа талаар ярих дур­гvй. Єнгєрсєн сайхан дур­самжаасаа ху­ваалцах гэхээр юм тээглээд ярьж болдоггvй гэх юм билээ.

Согтуу Монгол /Цуврал-5/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car