antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2011 Comments are off

СТА А.Мөнхбат “Толин хулын төл”-тэй болжээ

нийтлэсэн Admin

СТА дуучин А.Мөнхбатын “Манай адуу” цомог удахгүй хэвлэлтнээс гарах гэж байна.

Үүнтэй холбоотойгоор цомгийг нь мялаах хүмүүс нэлээд гарчээ. УИХ-ын дэд дарга, манлай уяач Г.Батхүү өөрийн Толин хулын төл, Соёмбо хул азаргаа цомгийн мялаалга болгон дуучин хүүд өргөн барьсан байна. Мөн Сүхбаатар аймгийн уяачдын холбооны тэргүүн Гансүх гал шарга угшлын хурдан үрээ өгөхөө амлажээ.

“Хүмүүс намайг цомгийн мялаалга нэхэж авч байна гэж буруу ойлгох вий. Арваннэгдүгээр сарын 25-нд Бөхийн өргөөнөө тав дахь бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын ажлаар хүмүүстэй уулзахаар хурдан морь бэлэглэж байгаа нь уран бүтээлд маань хийморь лундаа нэмж байна” хэмээн А.Мөнхбат ярьжээ.

Тэрээр 2006 оноос хойш уран бүтээлийн ажил хийж эхэлсэн ба энэ хугацаанд дуунд хайртай, дууч ард түмний бэлэглэсэн 40-өөд тооны хурдан хүлэгтэй болжээ. Түүгээр ч үл барам хоёр ч хурдан хүлэг нь энэ жилийн багашаархан наадамд түрүүлсэн байна.

М.Жаргал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car