УИХ-ын гишүүн Кёкүшюзан Батбаяр 250 граммаас бага савлагаатай, 20-иос доош градустай архийг Онцгой албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл санаачилжээ. Тэрхүү хуулийнхаа төслийг хийхдээ Япончуудтай хамтран судалгаа хийсэн юм байх аа. Судалгаагаар өндөр градустай архийг хоёроос, гурван удаа л хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд архины шууд хамааралтай болдог гэж гарчээ. “Харин сул агууламжтай согтууруулах ундаа хэрэглэх нь өсвөр насныхныг багаасаа архины зөв хэрэглээтэй болгоно” гэж хээвнэг ярьж байх юм. Уг нь өсвөр насныханыг архинаас хол байлгах гэж манайхан тэмцэж байгаа.
Харин УИХ-ын гишүүн архи дарс рекламдаж, бүүр хэрэглэж сургахаар хууль санаачилж байгаа нь олон хүний эгдүүцлийг төрүүлж байна. Япончууд сакэ нэртэй, градус багатай архи үйлдвэрлэдэг. Энэ архийг Д.Батбаяр гишүүн ил цагаан сурталчилж, бүүр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрөө хүртэл ууж рекламдав. Үүнээс болж монголын хамгийн баян улс төрчдийн тоонд багтдаг Д.Батбаярыг япончуудтай нийлж сакэний үйлдвэр байгуулах гэж байгаа. Өөрийнхөө бизнест зориулан хууль хүртэл гаргах гэж байна гэдэг хардлага газар аваад байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.