antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 8, 2012 Comments are off

Намуудын жагсаалтад ямар хүмүүс багтах бол?

нийтлэсэн Admin

Сонгуулийн шинэчлэ­лээс хойш суулаа, шинэ хууль батлах нь, батлах­гүй нь гэсэн олон таамаг­лалыг цохин батлагдсан Сонгуулийн тухай хууль нь хуучин мажоритор дээрээ пропорцианаль өнгө аясыг агуулж холи­мог болсноороо бидний хувьд яах аргагүй шинэ хууль болж байна. Шинэ хуу­лиар 76 гишүүний 48 нь хуучны адил тойргуу­даас сонгогдож, харин сон­гуульд өрсөлдөж буй намуудад өгсөн саналын хувиар тооцогдон үлдэх 28 суудал нь тодрох би­лээ. Сонгогчид тойрог тус бүртээ өөрийнхөө дэмж­сэн нэр дэвшигчээс гадна аль намд итгэл үзүүлэх гэдэг сонголтоо­роо улс төрийн намуу­дын нэрийг дугуйлах учир­тай. Хэдий­гээр улс төрийн намуудын тухай суурь мэдээлэл нь хү­мүүст байх ч нэр дэвшиг­чийг аль намынх билээ гэдгийг харгалзаж сон­гол­­тоо хийдэг шиг хэн хэнээр намынхаа жаг­саал­тыг бүрдүүлсэн бай­гаа гэдэг нь намдаа оноо авчирна. Улс төрийн хү­рээнийх­ний ярьж буй­гаар энэ удаагийн сонгуульд аль ч намын хувьд 28 хүний нэрийг дараалуул­сан жаг­саалт хамгийн чухал гэгдэж байгаа билээ. Мэдээж, тойргоос нам­даа суудал зулгааж авч­рах нь чухал ч нөгөө та­лаас жагсаал­таа хэнээр бүрдүүлсэн нь нийт на­мын­хаа нэр хүн­дийг өргөх ач холбог­долтой учраас намууд үүн дээрээ гол анхаар­лаа хандуулж бай­на.  Аль ч намын хувьд энэ удаагийн сонгууль яаж ч магад гэсэн айдсыг тө­рүүлж байгаа. Хуучных шиг ах нам ялах нь тодор­хой, эсвэл ардчиллынх л бол бор халзан хонь ч гарна гэсэн шиг нөхцөл байдал байхгүй. Харин ч МАХН гэсэн брэндийн хувааг­далтай байгаа, улс тө­рийн хоёр том хүчин Хам­тарсан Засгийн газарт 3.6 жил хоршин явсан энэ тэр гээд нөхцөл байдал тун өөр байгаа.

Тиймээс той­рог бүр дээр суудал зул­гааж ав­чирна гэсэн хү­мүүсээ ил­гээхээс гадна намын нэр­тэй хоршиж явах 28 хүний хувьд нэр цэвэр, шударга бус асуу­далд холбогдож бай­гаа­гүй, өөрийнх нь нэр хүнд намынхаа нэр хүн­дийг зулгаах биш өөд та­тах хүн хэрэг болж таарна. Тэрхүү жагсаалтанд бай­гаа хүмүүсийн нэр нь ту­хайн намыг тэр чигээр нь илэрхийлэхүйц байх ёс­той учраас үүнийг нарийн гар­гах нь мэдээж. Ерөн­хий­дөө намууд жаг­саал­тад хэнийгээ байлгах вэ гэд­гийг эхний байдлаар ярьж эхэлсэн бөгөөд МАН-ыг бодвол АН-ын­хан нэлээд нарийн гар­гаад эхэлчих­сэн байгаа ажээ. Харин МАН-ынхан хараахан на­рийвчлаагүй ч ийм, ийм бүтэцтэй байх болов уу гэдэг дээр ня­хуур ярьж байгаа сураг­тай. МАН-ын хувьд ч бол­гоомжтой бай­хаас арга­гүй. Тэднийхэн МАХН нэ­рээ МАН болгож өөр­чилс­нөөр шинэ тутам МАХН-д нэлээд боломж гаргаад өгчихсөн байгаа. Одоо улс төрийн томоо­хон хүчин МАН, АН-ын­хан рей­тингээрээ ой­рол­цоо явж байгаа бол МАХН-ын рей­тинг арван хувь давчихсан гэж буй. Ерэн жил шүтэж ирсэн намынхаа хуучин нэрэнд итгэж яваа хөгш­чүүдийн санал Н.Энхбаяр дарга­тай шинэ намд том бо­ломжийг өгөх талтай. Ма­гадгүй бүлэг байгуулах хэмжээний гишүүд ч га­раад ирэх магадлал бий. Тийм ч учраас зарим ги­шүүд Н.Энхбаяраас са­лахгүй байх цаад шалт­гаантай ч гэсэн нөгөө тал­даа энэ боломжийг харж намаа сэлгэсэн байхыг үгүйсгэхгүй. Энэ мэт олон шалтгааны улмаас МАН жагсаалтанд багтах нэр­сээ баахан нухах янзтай.

МАН нэрийг намаас нь, намыг нэрээс нь сал­гахын аргагүй сонстох хүмүүсээр уг жагсаалтаа бүрдүүлэх болов уу.  Н.Энхбаярын намтай тавиад туучихсан ахмад үеийнхнээ татах үүднээс тулхтай ахмадын төлөө­лөл, бас намыг нь ард­чилал гэдэг үгнээс ангид сонсдог залуу үеийнх­­нийг татахын тулд залуу­чуудын төлөөллийг оруу­лах, бас эмэгтэй­чүү­дийн төлөөллийг оруулах ту­хайд анхаарч байгаа су­рагтай. Угаасаа энэ нам дэргэдэх байгуул­ла­гуу­даа хүчтэй болгож да­гуулж явдгаараа ал­дар­тай. Мэ­дээж, жагсаалтыг намын дарга С.Батболд тэргүүлж, генсек У.Хү­рэлсүх удаалж таарна. Түүний дараагаас УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, намын экс дарга С.Баяр, экс Ерөн­хий­лөгч Н.Ба­габанди, бүл­гийн дарга Ө.Энхтүвшин, сайд Ц.Ням­дорж гэж үргэлж­лэх төлөвтэй. Гэхдээ энэ удаад нэр нь элдэв муу зүйлд холбогддоггүй, ид­сэн уусан муу нэргүй хү­мүүсийг бичих нь их чухал учраас Ц.Нямдорж сүү­лийн үеийн яриа хөө­рөө­нүүд дээр цэг тавьж, Н.Багабандийн хувьд Оюу толгойн ажлыг нэг тийш болгох ажил гарах байх. МАН-ын хувьд залуу­чуу­дын саналыг авч чад­даг­гүй гэгддэг. Тэр үүднээсээ МАН гэдэг намын гол нэ­рийн хуудас болсон НАМЗХ-ны тө­лөө­лөл дээ­гүүр бичигдэх байх. Мэ­дээж үүн дээр НАМЗХ-ны ерөнхийлөгч, намынхаа залуу нарийн бичгийн дарга Л.Оюун-Эрдэнэ орж ирэх болов уу. Бас энэ байгуул­ла­гаар дамжин намынхаа нарийн бич­гийн дарга болсон Я.Сод­баа­тар жаг­саалтад багтах байх. Ха­рин НАМЭХ-ны тэргүүн Д.Оюун­­хорол ги­шүүн Зав­хандаа нэр хүнд өн­дөр учраас тойрог дээ­рээ ту­лаан хийх сурагтай. Зав­ханчуудын хувьд хоёр на­маас нэг, нэг гэсэн яриа хөөрөө их гаргаж байгаа бөгөөд АН-аас аймгийн засаг дарга Я.Санжмятав, МАН-аас Д.Оюунхоролыг гэсэн чигтэй байгаа юм билээ.

Хэдийгээр аль аль намын жагсаалтад би­чиг­дэх хүмүүсийн хувьд эхний аравт л бичиг­дэх­гүй бол УИХ-ын гишүүн болох ма­гадлал муу гэг­дэж байгаа ч хойшоо би­чигдэх хүмүүс нь намын жагсаалтыг бү­хэлд нь аятай харагдуулах үүрэг хүлээгээд нам нь ялбал албан тушаал авах тохи­роотой бичигдэхийг үгүйс­гэх аргагүй. МАН-ынхан жагсаалтдаа бүхий л нас, бүхий л сал­ба­рынх­ныг оруулж, зөв ха­рагдах гэж хичээж байгаа боло­хоор иргэний нийгмийн төлөө­лөл гэгддэг, Ерөнхий сай­дын шинэхэн зөвлөх Б.Лхагважав ороод ирсэн байхад гайхах зүйлгүй ч байж болох. Нөгөө талаас тун ухаалаг шийдэхгүй бол гомдогсдын арми МАХН руу явах гээд өдрөө хүлээж байгааг ч хар­галзах учир­тай. Гэхдээ үүнээс айгаад намаа илэр­хийлж чадах хү­мүү­сээ тойрог руу явуул­чих­вал эргээд асуудал да­гуулна.

МАН-ын Удирдах зөв­лөлөөс 28 хүний нэрс, тойргуудад өрсөлдөх 48 мөн Нийслэлийн иргэ­дийн хуралд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ нэр­сийг Бага хурал руугаа оруулж ирэх бөгөөд Бага хурлын гишүүдээс хам­гийн өндөр санал авс­наар нь эрэмбэ­лэгдэх аж. Гэхдээ тан­химаас нэр дэвшигч гарч, ирвэл бас олонхийн санал авах гээд өрсөлдөөд үзэх эрх нь нээлттэй.

МАН-ын хувьд яриг­дах магадлалтай хүмүү­сийн хувьд ийм байгаа бол АН-ын хувьд асуудал харь­цангуй тодорхой бо­лоод байгаа. АН-ынхан амрал­тад очиж энэ та­лаар нэ­лээд ярьснаас гадна удирдлагын түв­шин­дээ даргынхаа өрөөнд бас багагүй санал солилцжээ.

Уг нь тойрогтоо үзэл­цэнэ гэж байсан ч намын нэрээр сонгогчдын санал авах асуудал чухал уч­раас лидерүүдээ жаг­саал­тад оруулж таарч байгаа. Намын нэрээр жагсах энэ ху­вилбар АН-д харь­цан­гуй ашигтай харагдаж бай­гаа нь ч үнэн. МАН шиг болов­сон хүчний хахал­даанд ороо­гүй учраас асуудлаа бо­лом­жийн шийд­чих тал­тай.

АН-ын хувьд намын дарга Н.Алтанхуягаар жаг­саалтаа эхлүүлэх нь ойл­гомжтой. Бас намын ерөн­хий нарийн бичгийн дар­гын хувьд Д.Эр­дэнэбат удаалах байх. Д.Эр­дэнэба­тыг чухал үе­дээ генсек хийсэн азтай нөхөр гэж байгаа нь ор­гүй яриа биш. АН-ын хувьд намын удирдлагын хувьд эрэм­бээрээ Нийс­лэлийн нам орж ирнэ. Гэхдээ энэ нь жагсаалтын гуравдугаарт Нийслэ­лийн АН-ын дарга Ш.Түв­дэндорж орно гэсэн үг биш гэнэ. Зарим нөхөд нь намынхаа удирдлагын эрэм­бээр түүнийг гу­равду­гаарт бичигдэнэ гэжээ. “НАН-ын даргын байр суурь энэ зэрэгт хүрэх учиртай” гэж Ш.Түв­дэн­дорж ч өөрөө өгүүл­сэн сурагтай. Гэхдээ АН до­торхи олон фракц ийм боломжийг өгүүлэхгүй л болов уу. Тэдэнд ч өөрсдийн хүнээ дээгүүр бичүүлэх сонирхол байгаа.

Энэ дундаас намын­хаа сонгуулийн штабыг хариуцаж байгаа гэдгээр нь УИХ-ын гишүүн З.Энх­болдын нэрийг гуравду­гаарт бичье гэсэн санал бас хүчтэй яригдаж бай­гаа. Ерөнхийдөө АН-ын­хан МАН-ыг бодвол хү­мүүсээ хэдэд эрэм­бэ­лэ­хээ яриад эхэлчихсэн ч гуравдугаарт хэний нэ­рийг бичихээ яг тохирч чадаагүй л байна. Харин дөрөвдүгээрт УИХ-ын ги­шүүн Э.Бат-Үүлийн нэ­рийг бичихээр болсон аж. Гэвч Э.Бат-Үүл гишүүн энэ сонгуулиар нэр дэв­шихгүй гэдгээ олон ний­тийн өмнө зарлачихсан байгаа. Тиймдээ ч “Би энэ саналыг чинь хүлээж авах­гүй. Миний оронд өөр нэг­ний нэрийг бич” гэжээ. Гэхдээ ардчиллаас төрсөн баатрын нэр энэ жагсаал­тад орж байж АН-ыг бүрэн утгаар нь илэр­хийлж ча­дах учир түүний нэрийг байлгах байр суурь дээрээ намын удирд­лагууд хатуу зогсч байгаа гэсэн. Цааш­лаад жагсаалтад нийтлэлч Баа­бар, Р.Гончигдорж, С.Ламбаа, Р.Амаржаргал гээд нэр нь энэ намтай салшгүй нийлдэг нөхөд бичигдэж байгаа юм би­лээ. Бас УИХ дахь АН-ын бүл­гийн дарга Ч.Сай­хан­би­лэг бичигдэж таарна.

Мэдээж, эмэг­тэй­чүү­дийн төлөөлөл жаг­саал­тад орж ирнэ. Жаг­саал­тад нэр нь орох эмэг­тэй­чүү­дийн хувьд Ардчилсан эмэг­тэй­чүүдийн хол­боо­ны тэргүүн Ц.Оюунгэрэл, ИТХ-ын тэр­гүүлэгч С.Одонтуяа нарын нэр тодорхой байгаа гэ­сэн. Бас УИХ-ын экс ги­шүүн Б.Мөнхтуяа ч орж ирэхийг үгүйсгэхгүй.

Ойрын өдрүүдэд аль, аль нам зөвхөн үүнийг л ярьцгаана. Гэхдээ жаг­саалтад орсон хүмүүсийн хувьд гэдсээ маажаад дээш ха­раад хэвтэх хү­мүүс биш. Зөвхөн ганц тойрог гэлтгүй бүхий л тойргоор намын­хаа бод­логыг ярьж, на­мынхаа нүүр царай болж явах хүмүүс учраас намын дар­гад таалагдсан хүмүүс жагсаалтад орох бо­ломж­гүй юм. Харин нам­даа тө­лөө­лөл болж чадах, на­мын­хаа нүүр ца­рай болж чадах хүмүүсээр 28-ын жагсаалтаа бүр­дүүлэх бо­лов уу.

Л.МӨНХТӨР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car