antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2011 Comments are off

Начин Ж.Оргилболдыг оросууд Чингис хэмээн өргөмжилж туг бариулав

нийтлэсэн Admin

Монгол улсын начин Ж.Оргилболдыг эхнэр авсан, хөдөө амьдардаг гэхээс өөрөөр сураг гарахаа байгаад удаж байна. Гэтэл түүний хаана хэрхэн манаргаж яваа сураг монголчуудаас бус оросуудаас дуулддаг байна. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр тэрбээр Оросын Челябинск мужид эхнэртэйгээ очиж хэд хоног амарчээ. Ганцаараа ч биш, эхнэртэйгээ очсон байна. Уг түүх нь дараах байдалтай.

Хоёр жилийн өмнө Монголд ирсэн Оросын нэг баг жуулчин Говийн аймгуудаар аялахаар гарахынхаа өмнөхөн Улаанбаатарын зочид буудлын эзнээс нэгэн сонин содон хүний тухай дуулжээ. Тэр содон хүн нь Ж.Оргилболд байсан бөгөөд буудлын эзэн оросуудад ярихдаа түүнийг ер бусын өндөр нуруутай, Монголын үндэсний бөхийн хэдэн удаагийн аварга, Чингис гэдэг хүн гэж туусан бололтой. Говиор явсан жуулчид Дундговьд амьдарч буй Ж.Оргилболдыг олоод очиж. Очоод танилцаж, ууж идэж, нэлээд дотносчээ. Начны гэргий ч тэдэнд сайхан сэтгэгдэл төрүүлж. “Тома (начны гэргийг хэлж байна) Орост сурч байсан учир бидэнтэй төвөггүй хэл нэвтрэлцэж байв” гэж тэдгээр оросууд хуучилсан байна. Начин гэргийн хамтаар оросуудад сайхан үйлчилж, нутаг орон үзүүлж, Говиор явахад нь хамт явалцаж, таних мэдэх газраараа хөтөч ч хийж явсан бололтой юм. Улсын начны аавыг Жигмэд гэдэг бөгөөд оросууд харин түүнийг шулуухан л Жигмэд Чингисхан гэж нэрлэжээ. Оросууд нутагтаа очоод ярихдаа “Ж.Чингисхан хуучин цагт нэлээд алдартай тамирчин явжээ. Аав ээж нь бусдын адил энгийн улс байсан, харин өвөө нь бие томтой, онцгой тэнхээтэй хүн байжээ. Ж.Чингисхан нэлээд олон адуутай. Тома тэр хоёр 12 настай охинтой юм байна” гэхчлэн хуучилсан байх юм.

Начинтай найзалсан оросуудын ахлагч нь Артур Хазаров гэж хүн аж. Нарийн яривал орос ч биш, башкир хүн бололтой. Тэр башкир ОХУ-ын Челябинск, Курган мужуудад суугаа БНБашкортостан улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч ажээ. Ерөнхийлөгчийн төлөөлөгч Монголд танилцсан аварга найзыгаа мартаагүй явсан бөгөөд энэ жил түүнийг нутагтаа урихаар шийдсэн байна. Начны гэргийн ах дүү нар Оросын Екатеринбург хотод амьдардаг тул Ж.Оргилболд найзынхаа урилгыг хүлээж авахын хамт хадмуудаа эргэхээр шийдэж Орост давхиж иржээ. Екатеринбургт айлын оронд багтахгүй шалаар нь зулж хоёр хоноод, хот хоорондын таксины арын суудлыг ганцаар эзэлж замд гарсан түүнийг А.Хазаров Челябинск мужийн Копейск хотод угтаж авсан байна. Нүүрсээр баян Урал нутгийн Копейск хот бол үе үеийн уурхайчдын нэг өлгий бөгөөд уул уурхайн машин техник, их бууны сум, пуужин, эм бэлдмэл хийдэг аварга том үйлдвэрүүдтэй тул начинд орох очих газар, үзэх сонирхох зүйл мундаагүй биз. Харин түүнийг жихэнэ “Чингис хаан” болгосон үйл явдал огт ондоо байв.

Ж.Оргилболдыг Копейск хотод ирсэн өдөр тус хотын баяр болж таарчээ. Баярын жагсаалд хотын иргэд болон янз бүрийн байгууллага, нийгэмлэгүүд хамт олноороо өөр өөрийн туг бэлгэдлийг барин жагссан байна. Урал, Челябинскийн бусад хотын нэгэн адил Копейск нь башкир үндэстэн цөөнгүй суудаг газар тул өөрийн гэсэн башкир иргэдийн нийгэмлэг буюу өөрсдийнх нь нэрлэдгээр “хуралдай” (курултай) хэмээх байгууллагатай аж. А.Хазаров урьсанаар баярын жагсаалд манай начин Копейскийн башкир иргэдийн нийгэмлэгийн тугийг барьж гишүүдийг нь манлайлан жагсаалд оролцсон байна. Аварга биетэй, онигор нүдтэй монгол эр баярын жагсаалыг чимэхийн хамт олны нүдийг булааж,  нэг ёсондоо тэр өдрийн, тэр баярын  од болжээ. Копейск хотын олон иргэний зургийн хальсанд аварга монгол бөхийн дүрс бууж үлдсэн нь мэдээж. Уралаас тэрбээр тун баяртай нутаг буцсан бөгөөд ирсэн даруйдаа орос нөхөдтэйгээ Интернэтээр харилцсан нь одоо ч хэвээр гэнэ.

Б.Амгалан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car