Сонгуулийн буянаар хүмүүс юм юм л үзэж бас сонгож сууна. Улс төрийн их тавцанд урлаг, спорт гээд л салбар салбарын эрхмүүд санаархаж ирэх сонгуульд өрсөлдөхөөр боллоо гэх сонин содон мэдээллүүдэд чих тавьсаар одоо бүр залхаж эхлэв. Харин азаар зарим нэг нь нэрээ татаж худал цуурхал байсан хэмээн тайлбар өгч яваа сурагтай. Даян аварга А.Сүхбат, Б.Гантогтох гарьд, Г.Өсөхбаяр аварга гээд л нэгэн үеийн хүчтэнүүд улс төрийн талбарт ноцолдохоор болсон ч саяхан А.Сүхбат аварга “би улс төрд орох гэж бөх болоогүй, цаашид өлзий буянаа өгсөн бөхийн спортоосоо хөндийрөхгүй гэж боддог” хэмээн зарлаж ард түмнийхээ уцаарыг бага ч болов нимгэлж өгөв. Гэхдээ аваргад АН, МАН гээд улс төрийн хүчнүүдээс гадна унаган нутаг Төв аймгийн удирлагуудаас нь хүртэл УИХ-д нэрээ дэвшүүлээч гэсэн санал ирдэг гэнэ шүү. Харин энэ бүхэнд нь аварга “үгүй” гээд л монгол гутлаа үүрэн бэлтгэлийн заалруугаа хээв нэг алхдаг юм байх.
Холбоотой мэдээ
Comments are closed.