52 кг-ийн жинд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт учраа бүрээ илүүрхэн хожсоор байна. Тэрбээр дөрөвдүгээр сарын 8-нд Пакистаны Мухаммад Васемыг 22:9-өөр давамгайлан хожиж, хүрэл медалийн болзол хангажээ.
Түүний жинд Ази тивээс нийт зургаан эрх олгох бөгөөд “Шар тив”-ийнхэн хоёрыг нь өнгөрсөн жилийн ДАШТ-ээс авсан тул хагас шигшээд Японы Кацүаки Сусаг ялсан эсэхээс үл хамааран манай тамирчин олимпийн эрхээ авч байна.
Тэдний тоглолт өнөөдөр орой болох юм.
Р.Манлай /www.mongolsport.mn/
Холбоотой мэдээ
Comments are closed.