antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 10, 2012 Comments are off

ҮБТДС-ийн захирал Г.Лхагвасүрэн хүндийг өргөлтийн ахмад дасгалжуулагч С.Хөхөөгийн хамрыг хугартал зоджээ

нийтлэсэн Admin

Манай спортын ахмад зүтгэлтэн , сурган хүмүүжүүлэгч нар муудалцаж гар зөрүүлжээ.  Хүндийг өргөлтийн ахмад  дасгалжуулагч   С. Хөхөө багшийг  Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдаа бэлтгэл хийлгэж байхад нь ҮБТДС-ын захирал, доктор Г.Лхагвасүрэн    хамар руу нь цохиж хугалснаас гадна мөрийг нь мултартал зодсон байна. Уг зодоон болох үед  хүндийг өргөлтийн тамирчид бүгд байсан бөгөөд  хүндийг өргөлтийн багийн эмч тэр даруй С.Хөхөө багшийн мултарсан мөрийг оруулжээ. Бэлтгэлийн үеэр тамирчид мөрөө мултрах явдал цөөнгүй гардаг бөгөөд дасгалжуулагчаа шаналахыг нь харж чадалгүй тэр даруй мөрийг нь оруулсан гэнэ.   Тэдний зодооныг  хүндийг өргөлтийн тамирчид  салгасан аж.  Харин энэ хэргийн талаар Г.Лхагвасүрэн захирал: “Хөхөө дандаа хүнийг гүжирддэг. Өөрийнхөө багш, талийгаач Т.Самбуу багшийг  шар сонинуудаар муулж ярилцлага өгсөн.  Үүнээс болж бид хоёр муудалцсан. С.Хөхөө өөрөө буруутай. Би хамрыг нь хугалаагүй. Над руу дайрахаар нь би зайлчихсан чинь мөрөө мулталчихсан. Би ч гэсэн түүнийг шүүхэд өгсөн гомдолтой байна” гэжээ.    Уг хэрэгт холбогдож байгаа С.Хөхөө багш 64 настай бол, Г.Лхагвасүрэн захирал 70 гаруй настай юм  байна. Залуу хойч үедээ үлгэр дуурайлал үзүүлэх насандаа ирсэн хоёр тамирчин С.Хөхөө багшийн сонинд өгсөн ярилцлагаас болж  гар зөрүүлснээс гадна бие биеэ шүүхэд өгчихөөд байгаа ажээ.

 Г.Энхтуяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car