antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2012 Comments are off

Ц.Нямдорж сайд бүх сэтгүүлчдэд бус заримд нь хайртай юм байна

нийтлэсэн Admin

Саяхан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийсэн.

Тэгэхдээ сэтгүүлчдийг өрөвдөж буйгаа халаглан ярьсан байдаг. “Долдугаар сарын 1-ний хэргийг шүүхэд сэтгүүлчид ямар өрөвдөлтэй байв аа. Хаврын шороон дунд Урьдчилан хорихын үүдэнд сэтгүүлчдийн нүд рүү нь шороо чихээд шүүхийн үйл ажиллагаа дуусахыг, нь хүлээж зогссон нь өрөвдмөөр байлаа” гэж. Энэ яриаг сонссон бид Ц.Нямдорж сайд сэтгүүлчдэд мөн ч их хайртай болж дээ гэж бодон сэтгэл уярч байлаа. Гэтэл үгүй юм байна. Тэрээр зарим сэтгүүлчдэд л хайртай, заримд нь хайргүй юм байна.

Учир нь өчигдөр Ц.Нямдорж сайд долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотойгоор хэвлэлийн бага хурал хийх тухай зар тарсан юм. Энэ дагуу сэтгүүлчид үдээс өмнө 12.00 цагт Хууль зуй, дотоод хэргийн яаманд цугларав. Сайдын уулзалтынх бололтой тансаг өрөөнд сэтгүүлчдэд суудал засч, ширээ болгонд микрофон байрлуулж байлаа. Хурал товлосон цагтаа эхлэхгүй нэлээд удлаа.

Телевизийнхэн кино зураг авах нь уу гэлтэй жирийн үеийнхээсээ нүсэр овор их техникүүд авчирч, нааш нь цааш нь зөөж тааруулж байв. TV5 телевиз шууд дамжуулах тухай яриа ч дуулдлаа. Гэтэл гэнэт цахилгаан тасарчихав. “Тог” ирэхийг хэсэг хугацаанд хүлээсэн боловч яамныхны зүгээс цахилгаангүй гэдэг шалтгаанаар хурлаа хойшлуулсан юм. Цахилгаан ирэнгүүт хурлынхgа цагийг дахин зарлана гэж хэлээд гаргав.

Дараа нь сонсох нь ээ угаасаа нийт хэвлэлийнхэнд зориулсан хэвлэлийн хурал биш байжээ. Ц.Нямдорж сайд МАН-ын гэх цөөн хэдэн телевизэд ярилцлага өгч, шууд нэвтрүүлэгт орохоор төлөвлөсөн товтой өдөр нь өчигдөр байж л дээ. Үүнийг намынх нь хэвлэлийн ажилтан сайн ойлгосонгүй юу сэтгүүлчдэд дэлгээд хаячихаж. Тэгэхээр бусад хэвлэлийнхэн бүгдээрээ яваад очилгүй  яав гэж. Ямар “Намынхаа гэх хэдэн телевизэд захиалгатай ярилцлага өгөх гэж байна. Та нар яв” гэж хэлэлтэй нь биш. Аргаа барахдаа яамныхаа байрны гурван давхрын цахилгааныг албаар тасалж, урилгагүй зочин болсон хэвлэлийнхнийг явуулж байгаа юм уу даа, янз нь. Ц.Нямдорж сайдын хүмүүс Засгийн газрын хэвлэл мэдээлэл рүү утасдаж “Хэн та нарыг бүх сэтгүүлчийг дууд гээв. Өөрийн талын хэдэн телевизэд өөрийгөө өмгөөлсөн ярилцлага өгөх гэтэл ирэх ёсгүй эсэргүү сониныхон ирчихсэн сууж байна” хэмээн загнасан сураггай.

Даанч хэвлэлийн хуралд ирсэн зарим нэг телевизийн сэтгүүлчдийн гангарсан, Ц.Нямдорж сайдын тусгайлан өрөө тасалгаа бэлтгэсэн хоёрын сүржин байсныг яана. Намын даргаа дуурайж бүх сувгаар нэг өдөр цацдаг “Ерөнхий сайд ба сэтгүүлч” хэмээх нэвтрүүлэгтэй адил зүйл хийхээр бэлтгэсэн нь тэр бололтой. “Цахилгаан ирмэгц хэвлэлийн хурлын цагаа дахин зарлаж, та нарыг эргээд  дуудна”   гэсэн яамныхны үг өчигдөртөө худал болж хувирсан юм. Эрхэм сайд бусад хэвлэлийнхнийг явуулчихаад телевизийн шууд нэвтрүүлэгтээ оржээ. Ингэхдээ намынхаа даргыг дуурайн “Сайд ба сэтгүүлч” гэж нэвтрүүлгээ гарчигласан байв. Тэрээр “ММ” агентлаг, “ТV5″, “UBS” телевиз, “Өнөөнөр”, “Үндэсний шуудан” сониноос эхлээд намынхаа үйл ажиллагааг дэмжиж сурталчилдаг, зарим гишүүнийх нь эзэмшдэг долоон хэвлэл мэдээллийн байгууллагыг урьж ирүүлсэн байв. Ийн долоон хэвлэл, нэг сайд Долдугаар сарын 1-ний хэргийн талаар өчигдөр сэтгэлээ онгойтол ярилцав бололтой. Түүнээс гадна Х.Баттулга гишүүн, шүүх, прокурорын байгууллагыг ч нэлээд муулаад авна лээ. Ц.Нямдорж сайдын хувьд хэвлэл мэдээллийн байгууллагыг алагчилж ярилцахаар сэтгэл нь онгойдог юм байх даа.

Я.Мөнгөн


ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car