Өнөөгиин японы үндэсний бөх сумогийн дэвжээг Монголын эр бяр тэгширсэн залуус жинхэнэ утгаараа байлдан дагуулж байна. Арлын орныг донсолгох Их аваргын тоог удахгүй Монголын бас нэг бөх нэмэх таатай мэдээ чих дэлсэж байна. Үнэхээр хэний ч хараа булааж байгаа хүчтэй бөх бол Какүрюу Ананд болоод байна.
Их аварга Аса, Хакухо, Харүмафүжи гээд томчуудын араас шил даран гарч ирж байгаа бөх Анандыг үеийнхэн нь ам уралдан магтаж байгаа сурагтай. Ямартай л Моконами Базарсад түүнийг удахгуй Их аварга болно хэмээн ярьсан байна. Их аварга болохын тулд залуу насанд байдаг зугаа цэнгэл хийгээд наадам наргианыг үл ойшоон бэлтгэл сургуулилтаа яс цагтаа хийж гүндүүгүй даруухан нэгэн гэдгийг ч үеийнхэн нь ам булаалдан ярьж байгаа гэнэ. Үнэхээр ч Их аварга болохын тулд юм юмыг л тэвчихээс өөр яалтай.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Холбоотой мэдээ
Comments are closed.