antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2012 Comments are off

МХЕГ-ын дарга Р.Содхүүгийн албат Д.Мөнхжаргал “Барс”-ын наймаачдын заналт дайсан болжээ

нийтлэсэн Admin

Гурван төрд нүүртэй гэдгээ харуулж Монгол улсын Хөрөнгийн биржийн захирлаар ажиллаж байгаад энэ байгууллагын ажлыг нурааж дөнгөсөн ноён Р.Содхүүг энхрий хайрт намынх нь удирдлага дэвшүүлэн зайлуулж МХЕГ-ын даргаар тавьсан билээ. Мань хүн 2000 гаруй ажиллагсадтай энэ байгууллагын хаалгаар орж ирэхдээ өөрийн гар, хөл бологч хориод хүнийг дагуулж ирсэн гэдэг. Тэр хэмжээгээр бүтэц данхайж, хүнд суртал нүүрлэх болжээ. Ингэж бичих болсон нь учиртай. Сүүлийн үед урд хөршөөс жимс, хүнсний ногоо оруулж ирдэг наймаачид үүнийг хамгийн ихээр мэдэрч байгаа гэнэ. Мэдрэх байтугай оруулж ирсэн бараагаа муутгуулж, шаталт гэдгийг жинхэнэ утгаар нь амсч байгаа аж. Монгол улсын Засгийн газар бизнесийг дэмжинэ, хүнд суртлыг арилгана гэж өчнөөн шоудсан. Гэтэл байдал үнэн хэрэг дээрээ буруу тийшээ өөрчлөгдөж байгаа гэнэ.

Өмнө нь жимс, ногооны бизнес эрхлэгчид оруулж ирсэн бараагаа 2-4 цагийн дотор шинжилгээнд оруулж, хариу нь сайн гарвал түүнийгээ саадгүй оруулж ирдэг байжээ. Тэгвэл Замын-Үүд боомтын Мэргэжлийн хяналтын газрын даргаар Р.Содхүүгийн бие төлөөлөгч Д.Мөнхжаргал гэгч томилогдон очсоноос хойш энэ шинжилгээг хийх гэж тус газрын ажилтнууд хонон өнжин ажилладаг болсон юм байх. Наймаачдын бөөгнөрөл үүсч, хурдан мууддаг бараа нь хүйтэнд хайрагдаж, халуунд муудах аюултай тул үгээ хэлэх болсон гэнэ. Урьд нь шинжилгээнд хамрагдах жимс, ногоо болгоноос багахан хэмжээний дээж авдаг байсан бол өдгөө тус бүрээс нь 4 кг авдаг болсон аж. Зарим нэг наймаачид үүнд ихээхэн бухимдаж “Энэ нөхөр одоо Р.Содхүү даргынхаа баярын ширээг чимэглэх жимс, ногоог зэхдэг болсон юм байх даа” гэж хүртэл ярилцах болжээ. Наймаачид уур бухимдлаа илэрхийлэн Д.Мөнхжаргал даргын өрөөнд жижигхэн хэмжээний дайн хийхэд хүрсэн гэлцэнэ. Холбогдох газар нь үүнийг анхааралдаа авч хүнд сурталтнууддаа яаралтай арга хэмжээ авахгүй бол төрийн ажил ийм хэмжээнд явагдаж байна.
А.Харанга wikimon


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car