antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2011 Comments are off

МИАТ-ын удирдлагуудтай холбоотой хэргийг гадаадад шалгах шаардлагатай болжээ

нийтлэсэн Admin

МИАТ-ыг тойрсон балаг дуусахгүй нь. “Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо сууддаа олохгүй” гэлцдэг.

Энэ үг үнэний ортой бололтой. Учир нь МИАТ-ын үе үеийн удирдлагууд хэрэгт холбогдож компанийнхаа нэр хүндийг унагасаар байна.

Тодруулбал, тус компанийн захирал асан Р.Бат-Эрдэнэ, гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбилэг, одоогийн захирал Ц.Орхон болон бусад албан тушаалтны хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаад даруй нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хэргийг шалгаж дуусаагүй байж түдгэлзүүлсэн байна.

Эдгээр албан тушаалтнууд нь албан тушаалаа урвуулан ашиглаж улсад хохирол учруулсан гэгдэж буй юм. Хэрэг сунжрах болсон шалтгааныг тайлбарлахдаа МИАТ-ын албан тушаалтнуудтай холбоотой хэргийг гадаадад шалгах шаардлагатай байгаа учраас удаашралтай байгаа гэлээ.

Манай улсын мөрдөн байцаагчид гадны улсад байцаан шийтгэх ажиллагаа явуулах эрхгүй байдаг аж. Гадаадад мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь хуулийн хэмжээнд хоёр орны гэрээний дагуу хийгддэг ажил юм байна. Энэ байдал нь хэрэгт сэжигтнээр татагдсан албан тушаалтнуудад хугацаа хожих боломжийг бүрдүүлж байгаа юм.

АГААРААР МӨНГӨ ХҮҮЛЭГЧ
Эл хэргийг сөхвөл, өнгөрсөн онд Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгт саатал гарснаар хамаг хэрэг мандсан байдаг. Тус компанийн гүйцэтгэх захирал асан Р.Эрдэнэбат нь дэд захиралын албан тушаалыг хашиж байхдаа Сөүл-Улаанбаатарын чиглэлд ачаа хэлбэрээр тээвэрлэх тээшийг тээвэрлэх тухай журам гаргажээ.

Уг журмыг 2008 оны долоодугаар сарын 4-ний өдөр гаргасан аж. Эл журам үнэн хэрэгтээ өөрт нь л ашигтай байж. Учир нь тэрбээр журам батлахаасаа гурав хоногийн өмнө ажилчиддаа мөрдүүлж эхэлсэн нь хууль бус үйлдэл юм. Түүний увайгүй үйлдлийг хуулийнхан илрүүлж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.

МИАТ-ын захирал асан Р.Бат-Эрдэнийн баруун гарыг одоогийн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг гэлцдэг. Үүнийг гэрчлэх иргэд цөөнгүй байдаг юм билээ. Нэг үгээр хэлбэл, Р.Бат-Эрдэнэ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад хохирол учруулсан нэгэн юм.

Тэрбээр албан тушаалаа хашиж байхдаа Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр тээвэрлэж байгаа нэг кг тээшний төлбөр 8000 вон байсныг 1.2 ам.доллар болгон өөрчилжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар эл журмыг хэрэгжүүлэгч нь МИАТ компанийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгч байдаг аж. Гэтэл тухайн үед Б.Хурц эл албан тушаалыг хашиж байсан гэх.

Эх сурвалжийн мэдээллээр 2008 оны долоодугаар сарын 1-нээс 2009 оны тавдугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн МИАТ ком-ианийн нислэгээр 90 мянга орчим кг ачаа тээвэрлэгдсэнийг хууль хяналтынхан тогтоосон байна. Ингээд бодохоор 90 мянга гаруй кг ачаа хэдэн тэрбумаар тоологдож байгаа юм.

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТУЙЛАГЧИД
МИАТ-ын захирлууд албан тушаалаа урвуулан ашиглахдаа гарамгай. Тэд татвар төлөгчдийн мөнгөөр туйлж буйгаа мэддэггүй бололтой. Тус компанийн захирлууд их хэмжээний мөнгө луйвардсан хэргээр Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байгаа.

Эрхэм захирлууд одоогоос хэдэн жилийн өмнө буюу 2008 оноос хойш Япон улсын нэгэн компанид их хэмжээний мөнгө шилжүүлсэн байдаг. Тэд гэрээний дагуу гэгдэж таван сая ам.доллар шилжүүлсэн аж. Тус компанийн удирдлагууд гадаад дахь төлөөлөгчөөрөө дамжуулан мөнгө шилжүүлдэг байсан гэх.

Эл мөнгөө тайлбарлахдаа эрсдлийн даатгал хэмээдэг байна. Иргэний нисэхийн даатгагчын тухай хуулийн 303 дугаар зүйлд заасны дагуу заавал хийх шаарддагатай дайны эрсдлийн даатгалыг бий болгосон байна. Ингэхдээ их хэмжээний мөнгийг гадаадруу шилжүүлдэг байжээ.

Энэ үйлдэл нь хууль тогтоомж зөрчсөн болохыг цагдаагийнхан тогтоон шалгаж байгаа юм.

А.Лхагважав
Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

Comments are closed.

antalya rent a car