antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 28, 2012 Comments are off

Наркологийн төвийн дарга Х.Хулангийн зүй бус үйлдлүүдийг зогсоомоор байна

нийтлэсэн Admin

-Х.ХУЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ Х.ХАЛИУНГЭРЭЛ ЭМНЭЛГИЙН ЯМАР Ч  МЭДЛЭГГҮЙ  МӨРТЛӨӨ СУВИЛАГЧААР АЖИЛЛАЖ, АРХИДАН СОГТУУРЧ, ӨВЧТӨНД АГСАН ТАВЬДАГ АЖ-

Архидан согтуурахтай тэмцэхэд хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй. Төр засгийн зүгээс ч анхаарлаа хандуулж тогтоол шийдвэр гаргаж, төсөв баталж байна. Төрийн тэргүүн хүртэл хууль санаачилж улс орон даяар “Архигүй Монголын төлөө хамтдаа” нэртэй аян өрнүүллээ. Монгол Улсад нэг хүнд жилдээ 38 литр архи, согтууруулах ундаа ноогдож байна. Нэг хүнд 7 литрээс илүүгүй ноогдож байх архи, согтууруулах ундаа хэмжээнээсээ даруй 5 дахин хэтэрсэн үзүүлэлт юм. Насанд хүрэгчдийн 51.2 хувь нь архи байнга хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа байна. Гэр бүл салалтын шалтгааны 72 хувь нь архидалт. Тэнэмэл хүүхдийн 82 хувь нь архичин эцэг эхтэй. Өдөр тутам архинаас шалтгаалсан өвчний улмаас 2-3 хүн хорвоог орхидог.

Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр архидан согтууралтын асуудлыг анхаарлын төвд байлгаж иргэний нийгмийн байгууллагуудтай олон арван ажлыг хамтран хийж, цаг хэтрүүлэн ажилладаг баар цэнгээний газрын ажиллах цагийн хуваарьт хүртэл өөрчлөлт оруулж бүр даварсан нэгнийх нь тусгай зөвшөөрлийг цуцалж хүртэл үзлээ. Гэтэл амьдрал дээр байдал өөр байна. Наркологийн төвд хэвтэх өвчтөнүүд ор хүлээсээр хэдэн сарыг үддэг гэнэ. Учрыг лавлавал даргынх нь хамаатан садан, найз нөхөд оронд нь хэвтчихдэг юм байх.

Нийслэлдээ цорын ганц гэгддэг Толгойтын Наркологийн эмнэлгийг тойрсон асуудал байдлыг бүр эсрэгээр нь эргүүлж орхив. Монгол Улсын Ерөнхийлөгч “Архи биш сүү өргөе” гэж уриалж байгаа ч нийгмийн гамшгийн эсрэг тэмцэл газар дээрээ сул, архины эсрэг фронтын бэлэн байдал тэг зааж байна. Төрийн бус байгууллага, иргэний нийгэм, архинд донтох өвчинд зовж явсан хүмүүс хүртэл энэ тэмцэлд нэгдэн нийлж байхад энэ гай гамшигтай тэмцэж байх үүрэгтэй мэргэжлийн эмнэлгийн удирдлагад хариуцлага дутсаар байгааг нотлох баримт цөөнгүй. Учир байдлыг тодруулбал архитай тэмцэхээс ч долоон дор олон асуудлын учиг хөвөрч байна. Улсдаа ганц гэгддэг Наркологийн төв үндсэндээ хувийн эмнэлэг болчихжээ.

Эмнэлгийн анхан шатны ямар ч мэдлэггүй хүн сувилагчаар ажиллаж, өвчтнүүдийн амь нас, эрүүл мэндийг гартаа атгаж байсан гэхээр аймшигтай ч юм шиг. Энэ тухай тодруулбал, Наркологийн эмнэлгийн дарга Х.Хулан төрсөн дүү Х.Халиунгэрэл, дотнын танил н.Ариунтунгалаг нарыгаа сургуулийг нь дүүргэж, номыг нь ч үзээгүй сувилагчаар ажиллуулж байсан ноцтой зөрчил нь шалгалтаар илэрсэн байх юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн оны 10 дугаар сарын 06-нд хийсэн шалгалтын баримтанд энэ тухай онцлон дурьдсан байна. Эрүүл мэнддээ хайртай, эрх ашгаа хамгаалдаг эгэл иргэн бол ийм ноцтой алдааг толгой дохин зөвшөөрөхгүй л байх. Асуудал үүгээр дууссангүй.

Сувилагчийн оронд дүүгээ ажиллуулдаг эмнэлгийн дарга Х.Хулан тусламж үйлчилгээ авах ёстой өвчтөн биш аав, ээж, амраг саднаа гэртээ амрааж байгаа юм шиг тусгай өрөөнд хэвтүүлдэг нь бүр жирийн үзэгдэл болсон байна. Х.Хулангийн аав Ж.Халзан, ээж Ц.Хорлоо нар нь архинд хордсон, донтсон хүний оронд арав хоног хэвтсэн байна. Наркологийн эмнэлгийн нягтлан Ч.Пагмасүрэн өвчтөний түүхийн 0198, түүний төрсөн эгч Ч.Чимэдцэрэн 0194 дугаартайгаар хэвтэж эмчлүүлсэн баримт бас байна. Хэн нэгнийг хэвтэхээр очиход нь 2-3 сарын дараа ир гэсэн хариу сонсгоод буцаадаг гэж байгаа. Иргэдийн өвчнөө илааршуулах сэтгэлгээн дээр дөрөөлж Наркологийн эмнэлгийн дарга Х.Хулан хувийн бизнес хийх нь хэрээс хэтэрсэн гэлтэй.

Х.Хулан даргын хоёр дахин үнэлж зардаг “Алкабус” нэртэй хордлого тайлах эмийг зөвхөн “Нуган” эмийн бөөний төв Монголд импортлох зөвшөөрөлтэй аж. Энэ алкабусыг эрхэм дарга өөрөө болон ах дүү нараа Тайланд явуулж оруулж ирэн өвчтөнүүддээ өндөр үнээр / 45000 төг/ шахдаг гэсэн сураг байна. Улсын эмнэлгийн даргын хувийн наймааны эмийг авч уусан өвчтнийг гарахад нь нэмж таван ширхгийг бонус хэмээн шахдаг гэхээр хэчнээн төгрөг эрхэм даргын халаасанд ордог нь ойлгомжтой. Иргэдийн эрүүл мэндээр дэнчин тавьсан улсын эмнэлгийн даргын хувийн бизнес, бусад ноцтой зөрчил ажилтнуудынх нь дунд амнаас ам дамжин яригдсаар байгаагийн захын жишээ л гэхэд энэ.

Эрхэм даргын энэ мэт хууль бус үйлдлийг болгоныг тоочиж баршгүй. Эх сурвалжийн яриагаар бол “Архи уугаад эмчлүүлэхээр ирсэн хүмүүс арав хоногт 20 мянган төгрөг өгдөг. Эхний тав хоногт нь хордлого нь тайлах эмчилгээ хийдэг. Үлдсэн тав хоногт нь алкабус эмээ хүчээр шахдаг. Тав хоногт хордлого бүрэн тайлагдахгүй. Тиймээс Хулан гадаадаас өөрөө авчирдаг эмээ бөөний үнээс хоёр дахин үнэтэй зардаг. Хайрцаг нь 20 мянга байдаг эмийг 40 мянгаар нугалж зардаг” гэж байна. Бас нэгэн эх сурвалжийн мэдээлсэнээр “Хамаатан садан, найз нөхдөө наркологийн оношгүй хэвтүүлдэг. Тэд нар нь 10-аас олон хоногоор ч хэвтэнэ. Ядарсан зүдэрсэн, жинхэнэ хэвтэх ёстой хүмүүс нь оочер дараалал хүлээгээд байж байдаг юм аа. Манайх сүүлдээ мэдрэл, дотрын эмнэлэг шиг л болсон. Даргын хэвтүүлсэн хүмүүс хэл ам ихтэй. Энэ бүхнийг хэлж шаардвал бид ажилгүй болно. Дуртай үедээ хална, дуртайгаа ажилд авна. Ах дүүгээ Эрээн явуулна, эд бараагаа эмнэлэгт шахна” гэж байх юм.

“Хулангийн төрсөн дүү Халзангийн Халиунгэрэл гэж бий.Эмнэлгийн ямар ч мэргэжилгүй хүнийг эхлээд асрагчаар аваад, дараа нь сувилагчийн оронд ажиллуулсан. Бид шаардлага тавихад дүүгээ өмөөрөөд бүр дэвшүүлж орхисон. Дүү нь ажил дээрээ архи ууж, агсам тавина.

Тэгсэн хэрнээ ямар ч шийтгэл хүлээхгүй. Ах дүү нь биш жирийн эмч, сувилагч иймэрхүү увайгүй байдал гаргавал шууд л халагдана шүү дээ. Дүү Х.Халиунгэрэлийнх нь охин даргын нарийн бичиг хийдэг. Уг нь франц хэлний багш мэргэжилтэй. Эмнэлгийн хүний нөөцийн даргаар Хулангийн нөхрийнх нь эгчийн хүүхэд н.Чимгээ гэдэг хүн ажилладаг. Одоо зургаа дахь жилдээ ажиллаж байна. Манай эмнэлэг маш их оочертой байдаг. Хоёроос гурван сар хүлээж хэвтэх нь ч байна. Даргын гарыг хүндрүүлж чадвал хүлээхгүй хэвтэж болно. Наркологийн төв 50 ортой ч 60-65 хүн байнга хэвтдэг. Даргын хүүгийн нэр дээр байдаг аж ахуйн нэгж эмнэлгийн гал тогоог ажиллуулж байгаад шалгалтаар шаардлага хангахгүй гэдэг дүгнэлт гарсан. Аав нь жолоочийн мөнгө гэж сар бүр 600 мянган төгрөг авдаг. Манайд жижүүрээсээ эхлээд ах дүү, хамаатан садны холбоо сүлбээтэй хүмүүсээр дүүрэн” гэх мэтээр хууль, ёс зүйд үл нийцэх олон баримтыг дурдах хүмүүс олон байна.

Наркологийн төвийн даргатай холбоотой өөр олон баримтыг ч ажилтан, албан хаагчид, эмчлүүлэгч иргэд сөхөж байсан. Архинд донтсон хүмүүсийг эрүүлжүүлэх учиртай улсдаа ганц энэ эмнэлгийн удирдлагатай холбоотой зүй бус үйлдлийг Нийслэлийн эрүүл мэндийн хяналтын болон ЭМЯ, удирдах шатны байгууллагууд анхааралдаа авахгүй бол Х.Хулан даргын дарангуйлал хэрээс хэтрээд байгаа юм биш үү.

П.ДӨЛГӨӨН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car