antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 27, 2012 Comments are off

Хятад ураны орд газрууд худалдаж авах хэлцлүүд хийж байна

нийтлэсэн Admin

Хятадын цөмийн эрчим хүчний China Nаtional Nuclear корпораци Францын “Арева” группын ураны орд газрын хувьцааг худалдан авах талаар яриа хэлэлцээр хийж байна. Тус компанийн гол өрсөлдөгч  China Guangdong Nuclear Power  групп нь Австралийн “Extract Resources” компанийн эзэмшлийн ураны орд газрыг 2,2 тэрбум ам.доллараар худалдан авах хэлэлцээрийг эхлүүлээд байгаа билээ. Энэхүү орд газар нь нөөцийн хэмжээгээрээ дэлхийд дөрөвдүгээрт ордог.

Францын “Арева” групп нь Австрали, Канад болон Нигерт ураны орд газар эзэмшдэг бөгөөд 2011 онд 9142 тонн уран олборложээ. Японы “Фүкүшима-1” АЦС-д осол гарч, дэлхий дахинд “энхийн атом”-д итгэх итгэл суларсан хэдий ч Хятад улс өдрөөс өдөрт нэмэгдэх эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд шинэ эх үүсвэрүүдийг эрэлхийлсээр байгаа юм. Хятадын эрх баригчид 2012 онд  ОУАЭА-аас хийх “стресс тест”-ээр шалгарсан АЦС-дынхаа үйл ажиллагааг дэмжих төлөвтэй байгаа аж. Одоогоор тус улсад 27 атомын цахилгаан станц ажиллаж байгаа бөгөөд 50 реактор шинээр барихаар төлөвлөж байгаа юм.

Э.Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car