antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 22, 2012 Comments are off

500 уурхайн дунд ганц аврах баг

нийтлэсэн Admin

“Нэн түрүүнд аюулгүй ажиллагаа” сэдэвт бага хурал, үзэсгэлэн “Чингис хаан” зочид буудалд өнөөдөр эхэллээ. Ашигт малтмалын газар, МХЕГ болон уул уурхайн компаниудын төлөөллүүд хуралд оролцож,  тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж байна.

Уул уурхайн салбар ялангуяа бичил уурхайн аюулгүй байдал маш хангалтгүй байгаа. Сүүлийн гурван жилд бичил уурхайд 131 хүн амь насаа алджээ. Мөн Монголд ганцхан байдаг Налайхын аврах багийнхан ур чадварын хувьд маш сайн ч багаж, төхөөрөмж хангалтгүй байдаг. Хэрвээ Ховдын Хөшөөтийн уурхайд осол гарвал түргэн хугацаанд очих боломж байхгүй гэдгийг албаныхан онцолж байлаа. Улсын хэмжээнд 500 уурхай идэвхтэй үйл ажиллагаа явуулж байхад ганцхан аврах багтай байна гэдэг эрсдэлтэй.

Тиймээс цаашид аврах багийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг цөөнгүй оролцогч хэлж байлаа. Аюулгүй ажиллагаа, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаар шүүмжлэлтэй хандах зүйл олон байгаа ч өнөөдрийн хурал дээр аль болох гарцыг хайж, эерэг талыг онцлохыг хурлыг зохион байгуулагчид уриалсан юм. Хэлэлцүүлгийн хажуугаар аюулгүй ажиллагааны хувцас хэрэглэл үйлдвэрлэдэг, зөвлөгөө, сургалт зохион байгуулдаг компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулж байв.  “Нэн түрүүнд аюулгүй ажиллагаа” бага хурал, үзэсгэлэн маргааш “Чингис хаан” зочид буудлын хурлын  танхимд үргэлжлэн явагдах юм.

О.Цэцэг

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car