antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2011 Comments are off

Л.ГҮНДАЛАЙ: БИ ЯМАР ДОЛЛАР БИШ, ХҮН БҮРТ ТААЛАГДАХ АЛБАГҮЙ ШҮҮ ДЭЭ

нийтлэсэн Admin

Түүний өрөөнд хүүхдүүдийнх нь зурсан олон зураг бий.

 Бяцхан жаалуудын өөрийн ертөнцөө илэрхийлсэн хөөрхөн зурагнуудыг жаазалж тавьжээ. Тэдгээр зурагт аав, ээж, эгч, дүү нар гээд гэр бүлийнхнээ буулгасан байв. Цэнхэртэн харагдах далай ээж, цаатнуудын амьдрал гээд Хөвсгөл нутгийн үзэсгэлэнт байгаль, онцлогийг илэрхийлсэн уран зураг ч олон аж. Өрөөн дөө гэр бүлээ, бас төрж өссөн нутгаа “багтаасан” энэ эрхэм бол УИХ-ын гишүүн Л.Гүндалай. Ойрд тэр их даруухан байгаа. Чуулган завсарласан болохоор ч биш, ер нь л томоожсон бололтой. Гэхдээ энэ нь түр зуурынх уу, үгүй юү гэдгийг таашгүй. Учир нь тэр УИХ-ын дэггүй гишүүн нэрээрээ алдартай. Түүнтэй улстөржөөгүй яриа өрнүүллээ.

-Далай ээжийн эрэг дээр төрж өссөнийг тань мэдэх юм байна. Далай танд ер нь юу өгс өн гэж боддог вэ?

-Далайн хажууд өссөний давуу тал олон. Тэр сайхан цэнгэг усаар умдаалж, зундаа сэлж, загасыг нь идэж, далайн эрэг дээр цуглах үзэсгэлэнт шувуудтай “танилцана”. Өвөл тэшүүрээр гулгаж тоглодог байлаа. Хатгал 6000 гаруй хүн амтай, жуулчид их очдог газар л даа. Тэр утгаараа нэлээд хөгжсөн, олон үйлдвэр аж ахуйн нэгжтэй, том номын сантай байлаа. Далайн эрэг дээр сэрүүхэн, чийглэг уур амьсгалтай. Ялаа шумуул ч бага. Амьдрахад таатай газар. Тэр нь хүний бие, эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг. Тэр их энерги хадгалсан усыг ууж амьдрах нь хувь заяа. Худгийн ус уухаар газар доогуур ямар эрдэс бодис шингээж, хэрхэн урсаж ирснийг мэдэхгүй. Хөвсгөл далайн ус бол нүдэн дээр ил, тунгалаг. Өөр газар очихоор ус “голдог” буруу зуршилтай л болчихдог юм билээ.

-Та анх яаж сэлж сурсан бэ. Хөвсгөл далайн ус баргийн хүн сэлэхээргүй хүйтэн юм билээ.

-Бидэнд сэлэхийг заах багш байгаагүй л дээ. Тийм болохоор нохой дуурайгаад л сэлж сурснаа санаж байна. (инээв). Хамгийн гол нь уснаас нэг их айдаггүй болж өссөн. Германд очоод сэлэхэд багш нь шоолж инээж байсан. Сүүлд багш зөв техникээр нь зааж, сурсан. Тэр үед зурагт ч байсангүй. Одоогийн олимпийн төрөлд ордог шиг олон сэлэлтийг мэддэггүй байлаа. Долдугаар сарын эхээр очвол хүйтэн байдаг. Зургадугаар сарын дундуур мөс хайлдаг. Тэр их ус халах гэж 20-30 хонодог. Тэгээд л долдугаар сарын дундаас эхлээд гайгүй бүлээсчихдэг. Хэдэн өдөр дулаарч, халбал ус бүр бүлээсэж, 30-40 минут сэлэхэд асуудалгүй болдог юм.

-Тэгвэл одоо та хэдэн төрлөөр сэлж чаддаг вэ?

-Одоо бол нуруугаараа, чөлөөт, мэлхий, дельфин сэлэлтээр сэлж сурсан.

-Та Хөвсгөл далайн эрэг дээр жуулчны бааз ажиллуулдаг. Танайх хэдэн завьтай болсон бэ?

-Хүүхдийн орхигдсон зусланг 1997 онд дуудлага худалдаагаар авсан. Тэрийгээ тордоод л байж байна. Жижиг, том нийлсэн таван завьтай. Монголд хамгийн олон завьтай хүн хэн бэ гэвэл намайг л хэлэх байх. (инээв) Завиа өөрөө жолооддог.

-Хөвсгөл далайн давалгаа хэр хүчтэй байдаг юм бэ?

-Салхи хүчтэй гарвал 4-5 метр өндөр давалгаа босдог юм.

-Далайтай орнуудад windsurfing- ээр гулгадаг. Манайд үүнийг нэвт рүүлэх боломж байдаг болов уу?

-Далайн эрэг дээр surf-ээр гул гаад байгаа юм. Windsurfing гэдэг нь жижигхэн дарвуулт завь, түүгээрээ чиглүүлээд явдаг. Би үүгээр гулгаж чадна. Гадагшаа явахаараа түрээслэдэг газраас нь авч хэрэглэсээр байгаад сурсан. Яваандаа өөртөө нэгийг авч Хөвсг өлөөрөө явах санаатай байгаа.

-Та ер нь их сонирхолтой амардаг юм биш үү?

-Өглөө далайн эргээр гүйх ч сайхан шүү. Би тэндээ долоон буга тэжээдэг. Тэд маань ирэх жи лээс үр төлөө өгөх гэж байгаа.

-“Гүн цэнхэрхэн далай ижий минь” дууны үгийг Та зохиосон. Дуу төрсөн түүхээсээ сонирхуулаач?

-Далай ээжийнхээ тухай нэг сайхан дуу хийе гэж олон жил бодсон. Олон ч хүнээс сайхан шүлэг бичээд өгөөч гэж хүссэн. Далайн эрэг дээр төрж өсөөгүй, очиж үзээгүй хүнээс санаанд нийцсэн дууны үг гарах хэцүү юм билээ. Би тэдэнд далайн тухай тайлбарлаж, яриад л явсаар нэг мэдсэн чинь дуу хийчих хэмжээний үг бүтчихсэн байсан. Хөгжмийн зохиолч Гантөр ая хийж, “Харанга”-ын Лхагвасүрэн дуулсан. Сурагч, оюутан байхдаа ном их уншдаг, охидод хайрын шүлэг бичиж өгдөг байсан л даа. Энэ нь дууны үг бичихэд дөхөм болсон юм байлгүй.

-“Хайрлахгүй байхын аргагүй” гээд дурсамж номоо гаргасан. Хэдэн хувь хэвлэсэн бэ?

-2007 онд энэ номоо гаргасан. Нэг үе миний ном бараг бестселлер болсон шүү дээ. Их сайн зарагдсан. 10 мянган хувь хэвлээд 3000-4000-ыг нь зарсан. Сүүлд нь сонгуулиар 30 мянган хувь нэмж хэвлэсэн. Тэр номыг уншаад л манайхан намайг сонгосон. (инээв) Одоо “Хүүхдүүддээ бичсэн захидал” нэртэй ном гаргах гэж байна. Бараг бэлэн болсон, энэ долоо хоногт хэвлэлтэд өгнө. 10 жилийн сурагч, сургуулиа дөнг өж төгсөөд ажиллаж байгаа залуу чуудад зориулсан ном л доо. Хүүхдүүддээ бичсэн захидлуудаа эмхтгээд, хүүхэд, залууст хэрэгтэй гэсэн амьдралын туршлага, зөвлөгөөнөөсөө оруулсан юм.

-Та хэдэн хүүхэдтэй билээ. Томчууд нь Лондонд амьдардаг байх аа?

-Таван хүүхэдтэй. Гадагшаа, дотогшоо явахдаа хүүхдүүддээ их захиа бичиж, сургаал үгээ хэлдэг юм.

-Танай гэр бүл их халуун дулаан уур амьсгалтай харагд даг. Ийм сайхан гэр бүл бүтээхийн нууц нь таныхаар юу вэ?

-Би 11 хүүхэдтэй айлын найм дахь нь. Ээж, аав хоёр маань хоорондоо их эвтэй амьдардаг, сайхан хос байсан. Би өөрөө их гэрсэг хүн. Аль болох л гэрийнхэнтэйгээ хамт байхыг хичээдэг. Гадагшаа ихэвчлэн эхнэртэйгээ хамт явдаг. 2-3 жилдээ нэг удаа гадаад айлчлалд явах болдог. Ийм үед эхнэрийнхээ зардлыг хувиараа төлөөд авч явдаг. Амраад гадагшаа аялахаар бол голдуу далайтай газарт, тухайлбал, Тайланд, Бали, Гуамын гэх мэт арал руу гэр бүлээрээ явах дуртай. Ажлаа тараад гэр рүүгээ явдаг. Энд тэнд сууж, баар, караоке хэсэх сонирхолгүй.

-Таны өрөөнд хүүхдийн чинь зурсан зураг олон байна.

-Манай 11-тэй охин хоёр дүүгээ зурсан байгаа нь тэр. (Тус бүрийнх нь хөргийг зурсан байв). Жаахан хүүхэд гэхэд хөөрхөн зурсан байгаа биз дээ. Манай гурван охин англиар сайн ярьдаг. Бага нь таван настай, англи хэлтэй цэцэрлэгт хоёр жил явж байгаа юм. Манай том хүү дэлхийд эхний тавд ордог сургуульд сурдаг, одоо 20 настай. Их сайн сурч байгаа. Том охин маань Английн номер нэг сургуульд сурдаг.

-Хөвсгөлийг харуулсан энэ олон уран зургийг бэлгэнд авсан уу?

-Манай нутгийн нэг зураач залуу байдаг юм. Түүнд захиалж зуруулаад худалдаж авсан, бэлэг биш ээ. Хүүхдийнхээ зургийг цуглуулна, фото зураг авна, видео бичлэг их хийдэг. Видео камер хоёр жил болоод л шинэчлэгдэх юм. Хамгийн сүүлд HD камер авсан. Одоо 4-5 камертай болсон.

-Хөвсгөлчүүд танд их дотно. Ер нь хүмүүс ам сайтай байдаг. Гэхдээ зарим нь таныг шоучин, худлаа нөхөр гэж шүүмжилдэг. Та өөрийгөө ямархуу зантай хүн гэж хэлэх вэ?

-Би ямар доллар биш, бүх хүнд таалагдах албагүй гэж боддог. Хүүхдүүдийн сайн сайхны төлөө их санаа зовдог, төр тэднийг, ядарч зовсон хүмүүсээ анхаарч байгаасай гэж хүсдэг. Ер нь өрөвчхөн талдаа хүн. Тийм болохоор л хүмүүс надад сайн ханддаг байх. Монгол хүн идэх хоол, унтах гэртэй, эрүүл амьдрах ёстой. Нарийн яривал хүний хэрэгцээ нэг их биш. Тайван, эрүүл байх нь амьдралын хамгийн чухал зүйл. Төр цөөхөн монголчуудаа ийм боломжоор хангаж чадна. Энэ талаар төрийн бодлого хэрэгтэй байна.

-Сэлэхээс өөр ямар спортоор хичээллэдэг вэ?

-Теннис, гольф, сагсан бөмбөг тоглодог. Гэхдээ байнга спортоор хичээллэх зав гарахгүй юм.

-Ингэхэд танд хэн нэр өгсөн юм бэ?

-Ээжийн хамаатны Жалба гэдэг хүн өгсөн юм билээ. Жолооч хүн байсан. Цагаан уул сумаас Хатгал руу ачаа ачиж яваад манайд ирэхэд ээж дөнгөж амаржаад байж л дээ. Хүүдээ нэр өгсөн үү гэтэл амжаагүй байж. Тэгээд л Гүндалай гэж нэр өгөөрэй гэсэн гэж ярьдаг юм. Манай ахыг Баяндалай, эгчийг Оюундалай, дүүг Дэлгэрдалай гэдэг.

-Танд амьдаа хэр олон бол?

-Анх Монголын хэмжээнд 3-4 амьдаа байсан юм. Тэгсэн одоо миний амьдаа бараг 30-40 болсон байна лээ. 10 нас хүрээгүй хүүхдүүдэд ийм нэр их өгдөг болжээ. Сая аймгийн 80 жилийн ойгоор морь уралдахад айргийн тавд орсон 25 хүүхдийн дунд Гүндалай нэртэй дөрвөн хүүхэд байсан гэсэн шүү. Таван насны морь уралддаг гэхээр айргийн тавд 25 хүүхэд орсон гэсэн үг л дээ.

“Өнөөдөр”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car