antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 19, 2012 Comments are off

Ичмээр юмаа дэлхийгээс

нийтлэсэн Admin

Мэддэггүй, мэдэрдэггүй  нөхдүүд эрх мэдэлд тэмүүлж, улс төрчийн дүрээр  айл гэр болж баахан тоглолоо.  Ард түмнээс хэт тасарчихаад үүлэн дунд хөвж, дээгүүр харж  төрийн суудалд хувалз шиг  шигдэж,  хуурч, хулхидаж  албан тушаалаасаа  буухгүй, унахгүй юм шиг дээшээ хөөрч  явсаар даль жигүүр нь цуцсан уу яасан эрчтэйхэн  гэгч доошилж байна даа.  Яалт ч үгүй уналт буулт нь хатуухан болоод ирэхээр хаа газраас аврал эрж, хүн төрөлхтний доог тохуу нь болох юм даа хөөрхийс. Аврал гэдэг чинь ард түмэн л шүү дээ. Өдий хүртэл хэн нь ч үүнийг ойлгоогүй л явсан юм уу.  Тэгээд юунаас, хаанаас аврал эрж,  юуг хүсч шившгээ тарина вэ.

Монгол улсын тэргүүн шадар сайд асан нэг нөхрийн тэргүүлсэн Ардчилсан гэж өөрсдийгөө нэрлэдэг  намын нөхдүүд  өөрсдийгөө Чингис гэж бодсон уу яасан Бурхан Халдун уулан дээр гарч амиа даатгасан уу, авгайгаа даатгасан уу, албан тушаалаа даатгасан уу яасан шивнэж шивнэж сум тавьчихаад  бүх юмаа болгочихсон гэж бодож баярласан  бололтой. Харвасан сум сайндаа  л уулынхаа бэлд нь буухаас ид шидээр ийш тийшээ нисээд та бүхнийг төрд гаргах гэж шунгинаад хүн амьтны тархи нэвт сүлбээд мунхруулаад  байна ч гэж юу байхав дээ. Ид шидэнд итгэхээ болимоор юм. Ерөнхий сайдаар удирдуулсан ардын гэх тодотголтой намын нөхдүүд Сүхбаатар аймагт морилж Шилийн Богдын орой дээр гарч  бас л өөрсдийгөө даатгасан гэнэ. Тоорой Банди, Тогос Чүлтэм гэх хуучны сайн эрчүүд тэнд гарч ард түмнээ шулагч баяд ноёдын хөрөнгөнөөс хулгайлж ард түмэндээ тараах андгай тавьдаг байсан. Харин ард түмнээ шулсан ноёд тэнд гарч ахиад улам ихээр шулан мөлжих андгай тавьж, залбирсан уу яасан их л авцалдаагүй юм боллоо. Тэднийг нэг уул түшиж, тулаад улсын их хуралд гаргачихна гэж бодсон нь даанч эндүүрэл юмдаа. Үгүй ээ яахав  биеийн тамирын сайн дасгалаас өөр биелэл болох юм үнэндээ байхгүй шүү дээ.

Харин Экс ерөнхийлөгчөөр удирдуулсан хувьсгалт гэх нэртэй намынхан тасганы гэх тал овоон дээр гарч бусдаас түрүүлж ховор, онцгой  нар харж төрд орж гэрэлтэх юм гэнэ. Нэг өглөөний нарыг эртлэн харж, ач холбогдол  өглөө гээд нар  шиг мандаад байдаг юм гэж хаана байхав дээ. Амьдрахын тулд өглөө болгон эртлэн босч хоногийн хоолоо олох гэж зүдэрч явахдаа өдөр бүрийн мандаж буй нарыг хангалттай харсан ард түмэн ядуу хэвээрээ л байна шүү дээ. Дэлхий нарыг тойрч өдөр шөнө ээлжилж, өглөө болгон нар манддагаараа л манддаг шүү дээ. Харин тэднийхээр энэ ертөнцөд нэг өдрийнх нь нар шал өөрөөр мандаж, элдэв янзын энергитэй, их л өгөөжтэй байдаг юм байх. Тэгээд улс төрийн холбоо гэж таван нөхөр зогсоод хадаг уясан сум бариад эв нэгдэлтэй, хүчирхэг болно гэж жаахан байхад сургуулийн сурах бичигт  байсан хуучны үлгэр домог мэтийг ярьж зогсох нь аргаа барсан хүний ажил уу,  аль эсвэл улс төрийн эмгэнэлт, инээдмийн жүжиг тоглоод байгаа юмуу нэг л ойлгогдохгүй юм. Монгол хүмүүс юу хийгээд байгааг нь ойлгохгүй байхад дэлхий нийт мэл гайхаж, цэл хөхөрч орхих нь аргагүй биздээ. Дэлхийн олон орны улс төрчид дэмий л амаа ангайж, толгой сэгсэрч л суугаа. Монголын  улс төрчид гэж өөрсдийгөө нэрлэж, шившгээ тарьсан  нөхдүүд  ичмээр юмаа дэлхийгээс.

Саяхан бас өөрсдийгөө монголын улс төрийн ирээдүй гэж  тодотгосон 108 эмэгтэй Богд уулын Оргил Цэцээ Гүнд гарсан ажээ.  Зорилго нь мэдээж бас л улс төрийн эрх мэдэл хүсэж, битүүхэн дор дороо ууланд итгэж,  шивнэн нэгийг хүсээ биз. Гэвч энэ нь явган аялал, цэвэр агаарт гарсан сайхан зугаалгаас цааш хэтрэхгүй шүү дээ. Уул ус биш ард түмэн л зөв хүндээ итгэл өгдөг юм. Буруу хүмүүс л бүхнээс аврал хайж, гарцгүй болохоороо арчаагүйтдэг юм байна. Улс төрч гэсэн нөхдүүд нь бүгд л өөр өөрсдийгөө даатгасан лам багштай, дээшээ харж залбирсан дээрээ эзэнтэй хүмүүс л байна. Тэд хэнээс юу хүсэж юу гуйгаад байна вэ. Дэлхийгээс гадна юу байдаг вэ.  Дэлхийг тойроод мэдлэгтэй, хөгжилтэй улсуудын хиймэл дагуул, сансрын  хөлөгт  амьдрах сансрын нисгэгчид л байгаа шүү дээ. Тэднээс эсвэл юм гуйгаад байдаг юмуу. Тэд лав ид шид,элдэв янзын бурхан өдий болтол хараагүй л байгаа. Энэ мэт үйлдлээс нь харахад монголын төр дахь албатууд үнэхээр л хүй нэгдлийн амьдралаар  амьдарч, дундад зууны харанхуйгаас салаагүй  байх шиг. Сэргэн мандалт, соён гэгээрлийн хувьсгал хэдэн зууны өмнө явагдчихаад  байхад монголд гэгээ нь ч тусаагүй байна шүү дээ. Амазоны ширэнгэн ойд л хөгжил, дэвшлээс тасарч уул толгод, элдэв янзын мод чулуунд мөргөж, нар саранд залбирсан цөөн хэдэн овог аймаг байдаг гэж сонссоноос  монголд бас байдаг гэдгийг бид мэдээгүй явж, байх байхдаа бүр нийслэл хот тэр дундаа төрийн ордонд байна гэж ёстой зүүдэлсэнгүй. Ичмээр юмаа хүн төрөлхтнөөс

Өнөөдөр өөрсдийгөө улс төрч гэж цоллогсодын ганц хийж чаддаг юм нь эхнэрээсээ илүү хайртай, өвөртөлж унтахаас ч буцахгүй болсон хүнээс үнэтэй, элдэв янзын эм тариагаар бордсон дөрвөн хөлт адгуусыг өвөл зунгүй уралдуулан тамлана. Хэн нэгнийх нь  түрүүлээд ирвэл тэр нөхөр өөрийн хийморь, сүлдтэйг гайхна. Юуг ч уралдуулсан нэг нь түрүүлээд ороод ирэх нь тодорхой шүү дээ. Энд тэндгүй талбай л олдож боломж л гарвал хөшөө босгож, уулын орой, голын хөндийд хаа дайралдсан газраа суварга босгоно. Нутгийн зөвлөл гэх тухайн орон нутгаас төрсөн феодолууд нь нэгдэж найр наадам зохионо. Тэглээ гээд улс орон хөгжиж, ард түмний амьдрал сайжирсангүй. Харин  тэд л луйвар, хулгайгаараа баяжиж, ард түмэн туйлдсаар л ядуурсаар л, хараан зүхсээр л тэвчээр нь алдарсаар байна. Ард түмнээсээ  хэт тасархай баяжиж, мөнгө хураана аа гэдэг араасаа хариуцлага, шийтгэл дагуулдаг ханилгаагүй л хөрөнгө дөө хөөрхий. Аваад үхэж чадахгүйд харамсаж, идээд барж чадахгүйдээ уурсаж, хулгайны юм гэдэг ч амар байлгадаггүй л эд дээ.

За тэгээд өнөөгийн эрх мэдэлтнүүд төрийг удирдах  мэдлэггүй хойно юу эсийг хийхэв дээ. Ламаас асууна, бөөгөөр үзүүлнэ, үзмэрчээр харуулна, хиймэл дагуулуудад мөргөнө. Нар сарнаас ивээл эрнэ. Тэглээ гээд хүссэнээр болдог юм байх биш дээ. Зүгээр байхаар ордон дотор төрийн гал голомт гэж гэр барьж, зуух тавин гал асааж утаа униар болгоно. Улсын Их Хурлын гишүүн нэрт нөхдүүд нь хээр хөдөө гарч малын засаа иднэ. Орой болгон ордонд байна уу, гэртээ байна уу, хаана байна уу хамаагүй элдэв янзаар мансуурна. Буруу л юм бол чинийх, зөв бол минийх гэж адилхан гэж бурж   нөхдүүдээсээ салж явна. Хаана ч тогтохгүй ажил дээрээ тогтохгүй, гэр орон, албан тушаал дээрээ тогтохгүй, өөрийн байр суурин дээрээ бүр ч тогтдоггүй. Ийм монголыг харж дэлхий юу гэж дүгнэх вэ.

Инноваци ярьлаа ойлгодоггүй, мэддэггүй байж баахан л мэддэг болж худлаа аашилсан улс төрчид л байх юм.  Парламентийн дарга нь сонин, сонин юм ярина. Ерөнхий сайд нь тэс өөр юм ярина. Ерөнхийлөгч нь намуудыг татан буулгах ёстой гэж юуг яриад байна вэ.

Өнөөдөр монгол бишээ гэж шинэ үеийн сэхээтнүүд яриад эхэллээ.Мэдлэггүй улс төрчид хөгөө дэлгэж, хөгнөөндөө орооцолдчихоод  урдахаа харахгүй дэвхэрч байхад  аль хэдийн монгол замаа олоод харчихсан, шинэ замдаа гарчихсан  юм бишүү. Ард түмэн олхиогүй, увайгүй, луйварчин, худалч, сүйтгэгч нөхдүүдийг таньчихлаа шүү дээ. Иргэд нисдэггүй шувууг дэндүү өндөрт хөөргөчихсөнөө ойлгож, харин нэгэнт өндөрт хөөрчихөөд яаж буухаа мэдэхгүй нөхдүүд хатуухан л газардах байхдаа. Эрх баригч намууд ард түмэнд хангалттай танигдлаа. Ард түмэнд тайлангаа тавиад буугаад өгсөн  дээргүй юу. Дахин төрд гарна гэж зүтгэж цааш битгий энд тэндэхийн есөн шидийн юманд мөргөж, сөгдөж шившгээ дэлгээд байгаа ч ичгэвтэр байна шүү дээ.

Ард түмэн шинэ замдаа гарчихлаа. Даанч өнөөгийн улс төрчид үүнийг ойлгохгүй байгаа юм байна. Увайгүй улс төрчидөөсөө ард түмэн салж байгаа юм байна. Ийм юм болж байхад дэлхий бүгдийг  мэдэж байгаа шүү дээ. Бас баярлаж байгаа шүү дээ.

А. Ганбаатар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car